“Аминч” УСК-гоо нээж буй “Хувьсал” продакшны үүсгэн байгуулагч МУГЖ У.Уранчимэгт баяр хүргэхээр хоёр А.Ганчимэг, Д.Ганцэцэг нар иржээ.
Тэдний хувьд УДЭТ-т багагүй хугацаанд нэг дор ажиллаж хуурай эгч дүүс болсон. Улмаар 2019 онд уран бүтээлийн асуудал дээр үл ойлголцол гарч, “Тэнгэрээс буусан од” кинонд У.Уранчимэг жүжигчин О.Дөлгөөнийг гол дүрд сонгосон.
Иймхүү тэдний дотно нөхөрлөл цэг тавигдсан гэж фенүүд нь үзэж байв.
Тэгвэл тэд эвлэрч,шинэхэн киногоо өлгийдөж буй том эгчдээ баяр хүргэхээр нээлтийн үйл ажиллагаа дээр нь иржээ.
