Монгол Улсын төрийн шагналт хөгжмийн зохиолч З.Хангалын хөгжим, Эгшиглэнт яруу найрагч Н.Очирбатын шүлгээр бүтсэн “Хайрын хишиг” уран бүтээлийг монголын ард түмэн хэдийн мэднэ ээ.
Уг уран бүтээлийг хамгийн анх Монголын “Зууны манлай” эстрадын Дуучин Х.Төмөр амилуулж байжээ.
Дуучин Х.Төмөр “Хайрын хишиг”
Үүний дараа МУГЖ дуучин Ч.Бат-Эрдэнэ дуулсан байдаг. Тэрээр энэ дууны клипийг одоо ч үзэхэд уйдамгүй хэлбэрээр хийсэн байдаг.
Дуучин Ч.Бат-Эрдэнэ “Хайрын хишиг”
Дуу болгон өөрийн хувь заяатай байдаг гэдэг. “Хайрын хишиг” дууг 60 жилийн дараа Эгшиглэнт яруу найрагч Н.Очирбатын ач хүү Х.Жигүүр дуулжээ. Тэрээр өвөөгийнхөө шүлгээр бүтсэн уран бүтээлүүдийг өв залгамжлан түмэн олондоо хүргэж яваа билээ.
Дуучин Х.Жигүүр “Хайрын хишиг”
Тас.мн та бүхэндээ “Харьцуулалт” булангаа хүргээд багагүй хугацааг өнгөрөөжээ. Бид хэн нэгэн уран бүтээлчийг онцлодоггүй, хооронд нь харьцуулдаггүй гагцхүү нэг уран бүтээлийг ямар ямар уран бүтээлч, хэрхэн дуулсанг нэг дороос мэдэх боломжыг олгодог билээ. Энэ удаа бид 1964 онд зохиогдож байсан “Хайрын хишиг” уран бүтээлийг онцоллоо.