Дуучин, жүжигчин IU энэ сарын 16-нд 32 нас хүрсэн. Тэгвэл тэрээр төрсөн өдрөөрөө дөрвөн байгууллагад тус бүр 50 сая вонын хандив буюу нийт 200 сая вонын хандив өргөжээ. Энэ нь 500 гаруй сая Монгол төгрөгтэй тэнцэж байна.
Тэрээр хандиваа ‘IUAENA” нэрийн дор өгчээ. Энэ нь түүний нэр IU болон фэн клубын нэр UAENA гэсэн хоёр үгний нэгдэл юм. IU жил бүр төрсөн өдрөөрөө хандив өргөдөг учир “сайхан сэтгэлт хандивын сахиусан тэнгэр” хэмээх нэршилтэй болоод буй.