Балбын нийслэл Катманду хотод есдүгээр сарын найманд улс төрчид болон тэдний хүүхдүүдийн тансаглал хэрээс хэтэрч байгааг эсэргүүцсэн залуус эсэргүүцлийн жагсаал хийж эхэлсэн.
Жагсаал өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд Балбын засгийн газраас өнөөдрийн байдлаар Facebook, Instagram, X, Youtube WhatsApp зэрэг нийгмийн сүлжээний 26 хэрэгслийг хориглон хязгаарласан байна.
Жагсаалын үеэр 22 хүн амь үрэгдэж, 500 гаруй хүн шархдаж гэмтсэн байна. Учир нь жагсаалыг тараахын тулд галт зэвсэг, нулимс асгаруулагч хий, ус шүршигч ашиглаж байгаа бөгөөд амь үрэгдсэн болон гэмтсэн хүмүүсийн тоо нэмэгдэх хандлагатай байна.
Харин тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр 32 хүн өөд болсон бөгөөд тэдгээр гурав нь цагдаагийн алба хаагчид гэнэ.

