Автомашингүй өдрөөр хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй
…ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир “Автомашингүй бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл буюу сурроныг нэвтрүүлэхгүй. Мөн энэ өдөр эцэг, эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна. Автомашингүй бүсчлэлээс бусад гудамж, замд автомашины дугаарын хязгаарлалт үйлчилсэн хэвээр байна. Цагдаагийн байгууллагаас “Автомашингүй өдөр” хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийг аюулгүй зорчуулахаар гудамж, замуудад хяналт, шалгалт явуулж ажиллана” гэлээ.

