МАН-ын даргыг сонгох VIII бага хурал дахин санал хураалтаар үргэлжилж байна.
Дахин санал хураалтад 240 гаруй бага хурлын гишүүн оролцож байгаа аж. Тэдний хувьд Д.Амарбаясгаланг намын даргаар сонгох эсэхэд санал хурааж байгаа юм.
Анхны санал хураалтаар Г.Занданшатар болон Д.Амарбаясгалан нарын хэн хэн нь 2/3-ийн санал авч чадаагүй тул дахин санал хураах нь хууль бус гэдэг дээр МАН-ын гишүүд маргасаар байна.
Талуудын хувьд хэвлэлд зөрүүтэй байр суурь илэрхийлсэн
Дахин санал хураалт явагдаж дуусаад гараар тоолоод, хяналтын тооллого мөн хийх бөгөөд бид энэ талаар эргэж мэдээлэх болно.

