Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

    06/15/2026

    Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

    06/15/2026

    Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Д.Батлут:ТББХ-ны дарга илт нэг талыг барьж дэгийн хуулийг зөрчлөө
Мэдээ

Д.Батлут:ТББХ-ны дарга илт нэг талыг барьж дэгийн хуулийг зөрчлөө

Эрхэм админBy Эрхэм админ10/13/2025Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг үргэлжлүүлэн хэлэлцэх УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагт товлогдсон билээ. Гэвч байнгын хорооны гишүүд хуралдаан орж ирэлгүй 35 минут өнгөрсөн учраас тус хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэрийг байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир танилцуулсан юм. Тэгвэл УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр “ТББХ-ны дарга илт нэг талыг барьж дэгийн хуулийг зөрчлөө. Өнгөрсөн Баасан гарагт ТББХ хуралдаж 18:00 цаг болж ажлын цаг дууссан тул Даваа гарагт буюу өнөөдөр 11.00 цагаас ҮРГЭЛЖЛЭХ ёстой байв. Өөрөөр хэлбэл өнгөрөгч Баасан гарагт болсон хурал дуусаагүй, үргэлжилж байгаа гэсэн үг.

-Дэгийн хууль дээр ирцэнд орчихоод тухайн асуудлаар санал өгөхөд байгаагүй бол эсрэг санал өгсөнд тооцно гээд зохицуулалт байгаа биздээ. Нэг хүн рүү чиглэсэн, нэг хүнийг боорлосон ажил нь санаснаар болохгүй болохоор ингээд хурлаа хаачихдаг юм уу?

-Хуралдааныг даргалагч нь өөрөө Засгийн газрын огцруулах санал дээр гарын үсэг зурчихсан байдаг. ТББХ-оор хэлэлцэж буй асуудал нь ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ…

УИХ-ын тухай хуульд “Байнгын хорооны дарга тухайн хуралдааныг удирдах ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл хуралдаан удирдахаас татгалзаж хуралдаан даргалагчийг томилж болно” гээд заачихсан байна.

-Хуралдаан даргалагч ашиг сонирхлын зөрчилтэйгөө хүлээн зөвшөөрч байгаа бол саналаараа татгалзах бүрэн эрх нь бий.

Ард иргэдийн эрх ашгаас давж ЗГ-ын үйл ажиллагааг санаатайгаар саатуулж, төрийн тогтворгүй байдал руу түлхэж байгаа энэ үйлдлийн цаана АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ байгаа гэдэг нь илт болчихлоо. Энэ байдлаараа үргэлжилвэл төр, ард түмэнд үүсэх эрсдэл, үүссэн хохирлыг хэн хариуцаж, хэн барагдуулах вэ?

Ёстой үнэнд гүйцэгдэнэ гэдэг нь энэ болж байна” гэжээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.