Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

    06/15/2026

    Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

    06/15/2026

    Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН НЭГТГЭЛ, АНГИ НЭГЖҮҮДИЙГ НЭМЭЛТ ОРЛОГО ОЛОХ БОЛОМЖООР ХАНГАНА
Мэдээ

БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН НЭГТГЭЛ, АНГИ НЭГЖҮҮДИЙГ НЭМЭЛТ ОРЛОГО ОЛОХ БОЛОМЖООР ХАНГАНА

Эрхэм админBy Эрхэм админ10/28/2025Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Өнөөдрийн /2025.10.27/ Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Зэвсэгт хүчний нэгтгэл, анги байгууллага хууль, эрхзүйн хүрээнд нэмэлт орлого орох боломж”, “Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн талаар авах арга хэмжээний тухай”, “Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн талаар зарим арга хэмжээний тухай” үндсэн гурван асуудлын талаар хэлэлцлээ.

Зэвсэгт хүчний нэгтгэл, анги байгууллага хууль эрхзүйн хүрээнд нэмэлт орлого олох боломжийн тухайд Монгол улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу анги нэгтгэлүүд өөрсдийн хүлээсэн үйл ажиллагааг эрхлэхийн зэрэгцээ, мал аж ахуй, газар тариалан зэрэг туслах үйл ажиллагааг эрхэлж нэмэлт орлого олох боломжийн талаар хэлэлцэж зөвлөлийн гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ. Ингэснээр Зэвсэгт хүчний зарим анги нэгтгэлүүд орлого олж, түүнийгээ хамт олны саналаар шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтын ажлууддаа захиран зарцуулах эрхтэй болох юм. Тухайлбал, Зэвсэгт хүчний 232-р анги сүүн сүүн бүтээгдэхүүн, арьс боловсруулах, сур суран бүтээгдэхүүн боловсруулах цех, үнээний ферм байгуулах замаар нэмэлт орлого олох боломжтой бөгөөд жишээлсэн хэлбэрээр нийтдээ 500 орчим сая төгрөгийг орлого олох боломжтой гэсэн тооцоолол гарчээ. Үүний дараа хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан асуудлуудыг нууцын зэрэгтэй хэлэлцлээ.

Танилцуулсан саналын тухайд “НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн албан хаагчийн сонгон шалгаруулалт явуулсан тухай”, “2025 онд “Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтыг зохион байгуулсан тухай”, БНӨСУ-д “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн 14-р ээлжийн цэргийн багийн тайлан”, “БНӨСУ-д НҮБ-ын энхийг сахиулах UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн багуудын ээлж хүлээлцүүлсэн тухай” асуудлуудыг танилцууллаа. БНӨСУ-д НҮБ-ын энхийг сахиулах UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол улсын зэвсэгт хүчний 14, 15-р ээлжийн мотобуудлагын батальонуудын ээлж хүлээлцүүлсэн тухай комиссын ажлын тайланг хэлэлцээд НҮБ-тай байгуулсан харилцан ойлголцлын санамж бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал танилцуулахыг ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямбад, Цэргийн багийн хэрэгцээт авто инженерийн техник, тусгай тоноглолтой хэрэгслийг шинэчлэх, галт хэрэгслийг нөхөн бүрдүүлэх талаар санал танилцуулах, шаардлагатай бараа материалын зардлыг ажиллагааны газар орноос худалдан авах, нөхөн хангах боломжийг судалж, санал танилцуулахыг БХЯ-ны Бодлого хэрэгжилтийн газрын дарга бригадын генерал М.Мөнхбаярт даалгаснаар хуралдаан өндөрлөлөө.
#БатланХамгаалахСайдынЗөвлөлийнХуралдаан

гэрээт байгууллага
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.