Монголын тайзны урлагийн ертөнцөд шинэлэг өнгө аяс, сэтгэл хөдөлгөм мэдрэмжийг авчирсан “Гайжин: Монгол самурай” жүжиг нээлтээ хийж, үзэгчдийн талархлыг хүлээгээд байна.
Монголд анх удаа мюзикл драма хэлбэрээр — дуулалт ба жүжиглэлт хослон тоглогдох энэхүү бүтээл нь 13-р зууны Юань гүрэн ба Япон улсын түүхэн орчныг суурь болгож, үндэстэн дамнасан хориотой хайрын домогт өгүүлэмжийг тайзнаа амилуулжээ.
Тус бүтээлийн найруулагчаар “Инээмтгий хүн” жүжгээр үзэгчдийн сэтгэлийг татсан Б.Даваасүрэн, зохиолыг нь Г.Мөнхбаяр бичсэн бөгөөд Монголын театрын шилдгүүд болох Т.Бархүү, Б.Батзаяа, Г.Гансүх, М.Төгөлдөр, Д.Гантулга нарын уран бүтээлчид гол дүрүүдийг бүтээж байна.
Жүжгийн туршид үзэгчид догдлол, хайр, үзэн ядалт, бахархал, зүрхний чичиргээ бүхнийг нэгэн зэрэг мэдрэх ба “Гайжин”-ы ертөнцөд гүн автан, дахин үзэх хүсэл төрөхүйц онцгой мэдрэмжийг авна.
Долоохон удаа тоглогдох энэхүү бүтээлийг “Улаанбаатар театр”-ын тайзнаас үзэх боломжтой тул соёл урлагийн энэ өвөрмөц аяллыг бүү алдаарай.
“Хүний оршихуй, мөн чанар бол хайр юм.” — Гайжин: Монгол самурай

Тасалбар захиалах: https://shoppy.mn/products?dropship=true&q=gaijin&sort=norm

