Anir Pop Orchestra-ийн зохион байгуулсан Nostalgia Vol.02 тоглолт хоёр өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Эдгээр үдэш 60, 70, 80-аад оны үеийн сэтгэлд хоногшсон дуу, ая эгшиглэж, үе үеийн үзэгчдийг нэгэн тайзны доор уулзуулсан дурсамж, хөгжим, уярал дүүрэн мөчүүдээр баялаг байлаа.

Тоглолтын туршид танхим дүүрэн үзэгчид өнгөрсөн он жилүүдийн дуучдын хит бүтээлүүдийг орчин үеийн найруулгаар дахин мэдрэн, үзэгчд түмний дурсамж, уянга ээлжилсэн хайр дүүрэн үдшийг хамтдаа өнгөрүүлжээ.
“Nostalgia” цуврал тоглолтын гол зорилго нь монгол поп хөгжмийн түүх, үе үеийн дууны урсгалыг сэргээж, залуу болон ахмад үеийг дуугаар холбох юм. Энэхүү тоглолт нь дурсамжийг сэргээж, сэтгэлд үлдэх сайхан мэдрэмжийг бэлэглэсэн гэдгээрээ үзэгч, шүүмжлэгчдийн таашаалд нийцэв.
“Nostalgia Vol.02” бол Anir Pop Orchestra-ийн бүтээж буй нэг шинэ төсөл бөгөөд цаашид ч үргэлжлэх гэнэ.
“Хөгжим — дурсамжийг сэргээж, зүрхний гүнд орших мэдрэмжийг дахин амилуулдаг хүчтэй ид шидтэй.”: Мөн “Дуу хөгжим гэдэг зөвхөн өнгөрснийг дурсах биш, харин тэр дурсамжаар дамжуулан бид хэн байсан, хэн болж чадсанаа сануулах хүчтэй хэл,” юм.

