Монгол Улсын арслан Э.Батмагнай Япон Улсад зохион байгуулагдсан сүмо бөхийн “Хакүхо кап” тэмцээнд амжилттай оролцож, дэд байрт шалгарчээ.
Тус тэмцээн нь их аварга Хакүхо М.Даваажаргал-ын санаачилгаар жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг бөгөөд өсвөр, залуу бөхчүүдийн ур чадварыг сорьдог нэр хүндтэй тэмцээн юм.
Э.Батмагнай хүчтэй өрсөлдөгчидтэй барилдан, өндөр амжилт үзүүлж, Монгол бөхчүүдийн ур чадварыг олон улсын тавцанд дахин баталлаа.
