Дуучин Номинжин өөрийн цахим хуудсаараа дамжуулан ноцтой мэдээлэл дэлгэж, хамтран ажиллаж байсан уран бүтээлчтэй холбоотой асуудлыг ил болгожээ.

Тэрбээр “Заа уучлаарай хүмүүсээ би өөрийн хаягт ийм муу муухай зуйл оруулж бичих битгий хэл сөрөг зүйл ч share хийдэггүй хүн гэхдээ энэ удаад би үнэхээр
ТЭССЭНГҮЙ …
Миний анхны уран бүтээл Тал нутаг дуугаа Танхай ерөөлч буюу Сүхээ ахтай 2025оны өвөл хамтарч дуулж гаргаж байлаа
Тал нутаг дууг минь “Guys Хамталгийн” Дуучин Төгсбаяр гэдэг хүн шүлгийн бичиж
Хишигбүрэн гэдэг Хүн аяыг ЗОХИОСОН ЮМ.
Энэ дуу Сүхээ ахын дуу биш миний өөрийн дуу!!!
Дууг минь зохиож өгсөн хүмүүс намайг Сүхээ
ахтай холбож өгч цуг дуулуулахаар болсон юм. Одоо энэ Сүхээгийн зохиож өгсөн дуу эдр гэсэн нэг ташаа бодлоосоо салж ойлгоорой хүмүүс минь. Одоо харин юунд ийм пост оруулах болсон шалтгаан нь гэвэл Хүнд худал хэлж хжжрч мэхлэж
хүний мөнгөө төлөөд авсан шүлгийг минь
хулгайлж хүнд дамжуулчаад мөнгө төгрөгөө өгдөггүй дуу зохиож өгсөн эмэгтэй дуучидтайгаа унтаж хэвтэж унтаж хэвтэхгүй бол элдэв бусаар хэлж дарамталж
эхнэр нь нялх биетэй байхад хүртэл хүнтэй
явалдаад л явдаг хүн тэрнээсээ айж ичих юмгүй!!! түмэнд тараагад тэрэнтэй унтаад энэнтэй унтаад гэж яриад явдагаасаа ичих хэрэгтэй!!!!
Намайг чи надтай унтахгүй бол чамтай ярих зүйл надад байхгүй гэж ажил халтуураар боодог, Өөрийнх нь 21 аймгийн тоглолтоор явж байхад оролдож амалсан өдрийн цалингааса бага мөнгө өгч явуулаад л утсаа авахгүй алга болдог Зун Сүхбаатар аймагт тоглолтоор цуг очоод буудалын 2 ортой өрөөнд цуг нэг өрөөнд орохгүй
өөр хүнтэй өрөөндөө орно гэж хэлээд байхад хүчээр орж ирж өрөөнд унтсан би өөрийн хөнжилөө битүү ороож шөнө оролдож барьвал яаана гэж айснаас унтаж бараг л чадалгүй явдаг байсан шүү!!! энэнээс цааш ярьвал надад их зүйл бий шүү хүн шиг үан гаргаарайдаа ах минь!!! Одоо үеийн шинээр гарч ирж байгаа эмэгтэй дуучдыг алгасалгүй хайдаг таньд амжилт хүсье. Өөрийн чадлаар биш бэлэн зүйлээр явсан зүйл урт удаан үргэлжлэхгүй шүү” гэжээ.
Номинжин “би сөрөг зүйл нийтэлдэггүй ч энэ удаа тэссэнгүй” хэмээн онцолж, үнэн бодит байдлыг олон нийтэд хүргэхийг зорьсон байна.

