Сүүлийн үед ихээхэн дуулиан тариад буй 2.3 их наяд төгрөгийн зардалтай Туулын хурдны зам гэх төсөл Х.Нямбаатар ба иргэд хэмээн талцахад хүргээд буй билээ.
Олон нийтийн эсэргүүцлийг үл ойшоосон Хууль зүйн сайд байсан Х.Нямбаатар жагсаал зохион байгуулах нь өөрөө хууль зөрчсөн болохыг www.gogo.mn сайт хөндсөн бол нэгэнт зохион байгуулах үедээ гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй байж болзошгүй хэд хэдэн үйлдэл гаргасныг www.graph сайт мэдээлээд байгаа билээ.
Тэгвэл энэхүү гэмт хэргийн шинжтэй, хууль бус жагсаалд уулзах гэхээр олддоггүй, албан бичигт хариу өгдөггүй Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн оролцоод үг хэлээд явж байх юм.
Эмнэг сургасан газар хүүхэд хэрэггүй
Эсгий хийсэн газар нохой хэрэггүй
Хууль бус жагсаалд ХУД-ийн ЗД Б.Цэрэн бүүр хэрэггүй гэдэг үгийг олон нийт ярьж, шүүмжилж байна.
Өмнөх ажлаа барахгүй байж, Х.Нямбаатарын “халаасанд” багтаж хууль бус жагсаалд нэгдэн иргэдийнхээ эсрэг ажиллаж байгаа нь түүний ажлаа өгөх үндэслэл боллоо гэдгийг хэлэх хүн ч байна.

