Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»“ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН 2019 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШИГШЭЭ ТЭМЦЭЭН” АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Фото

“ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН 2019 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШИГШЭЭ ТЭМЦЭЭН” АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

coolНийтэлсэн: cool03/05/2019Шинэчилсэн:03/19/2019Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилын ивээл дор өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээн 5 өдрийн турш амжилттай явагдаж өндөрлөлөө.
Шатрын спортыг хүүхэд багачууд болон өсвөр үеийнхэнд түгээн дэлгэрүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сэтгэн бодох ур чадварыг дээшлүүлэх, 2019 оны Монгол Улсын өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах, тив, дэлхийн аваргын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох тамирчдыг сонгож, эрх олгох, Хөдөө орон нутагт шатрын спортыг хөгжүүлэх зорилгоор ардын хувьсгалын өлгий, амуу буудайны эх нутагт өсвөрийн шатарчдын 2019 оны улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн явагдаж дүнгээ гаргалаа.

Тэмцээний хаалтын үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, аймгийн шатрын холбооны дэд тэргүүн Э.Оюунболд, Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Ёндонжамц, Монголын шатрын холбооны Гүйцэтгэх захирал, Доктор Ц.Цогбаяр, Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч, Спортын мастер, Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч, доктор профессор М.Баасанжав, Сэлэнгэ аймгийн Биеийн тамир спортын газрын дарга У.Батмөнх, Аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга П.Оюун, Сэлэнгэ аймаг Алтанбулаг сумын уугуул Олон улсын шатрын эмэгтэй Их мастер А.Энхтуул, Шатрын холбооны мастер, Олон улсын шүүгч, Тус тэмцээний ерөнхий шүүгч Ч.Мөнхбат, Монголын шатрын холбооны тэмцээн, сургалт хариуцсан менежер Д.Эрдэнэбат, Аймгийн шатрын холбооны нарийн бичгийн дарга, Олон улсын дасгалжуулагч, Спортын мастер Ө.Бат-Очир нарын албаны хүмүүс оролцлоо.

Энэ үеэр Алтанбулаг сумын уугуул Олон улсын шатрын эмэгтэй Их мастер А.Энхтуулыг Сэлэнгэ аймгийн ИТХ-ын шагнал “Хүндэт тэмдэг”-ээр, Олон улсын дасгалжуулагч, Спортын мастер Ө.Бат-Очирыг аймгийн ИТХ-ын “Хүндэт жуух бичиг”-ээр шагналаа.


Өсвөрийн шатарчдын улсын аваргын 8 хүртэлх насны ангилалд /эрэгтэй/
1-р байр Б.Агьбат
2-р байр Т.Идэржавхлан
3-р байр Б.Бүтэнбаяр
4-р байр З.Бат-Очир
5-р байр М.Баярбат
8 хүртэлх насны ангилалд /эмэгтэй/
1-р байр Э.Зол-Учрал
2-р байр Ч.Ундрам
3-р байр Ч.Азжаргал
4-р байр Б.Цэцэнбилэг
5-р байр Н.Содгэрэл
10 хүртэлх насны ангилалд /эрэгтэй/
1-р байр У.Содбилэг
2-р байр Г.Зэв
3-р байр Н.Содбилэгт
4-р байр Г.Буянбадрах
5-р байр Б.Дүүрэнхишиг
10 хүртэлх насны ангилалд /эмэгтэй/
1-р байр Х.Есүгэн
2-р байр А.Энэрэл
3-р байр Э.Эмүжин
4-р байр А.Марал
5-р байр Г.Лхагважэд
12 хүртэлх насны ангилалд /эрэгтэй/
1-р байр Л.Очирбат
2-р байр Б.Эрхэс
3-р байр Э.Амгалантэнгис
4-р байр Ч.Эрхэмбаяр
5-р байр Н.Өнөболд
12 хүртэлх насны ангилалд /эмэгтэй/
1-р байр Х.Баясгалан
2-р байр Г.Халиунаа
3-р байр Б.Энхсаран
4-р байр Э.Цолмон
5-р байр Э.Төгстөгөлдөр нар шалгарлаа.


Клубүүд
1-р байр Дагшаахүү
2-р байр Төв
3-р байр Хан-Алтай
Багийн дүнгээр
1-р байр Хэнтий аймаг
2-р байр Дорнод аймаг
3-р байр Дархан –Уул аймгийн баг тамирчид шалгарлаа. Тэмцээний хаалтын ажиллагааны үеэр Сэлэнгэ нутгийнхаа нэрийг тив, дэлхийн тавцнаа дуурсан гаргаж яваа өсвөрийн шатарчид, тэдний ар гэрийнхэнхэд аймгийн Засаг дарга гарын бэлэг гардуулж хүндэтгэл үзүүллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.