Өнгөрөгч жилийн Үндэсний их баяр наадамд найм даван үзүүрлэсэн, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат бөх Н.Өсөхбаяраас допингийн төрлийн хориотой бодис илэрсэнтэй холбоотойгоор түүний гарди цолыг хурааж, барилдах эрхийг гурван жилийн хугацаагаар хасах саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.
Үүнтэй холбоотойгоор Н.Өсөхбаяр Үндэсний спортын арбитрт гомдол гаргасан бөгөөд Монголын олон улсын болон Үндэсний спортын арбитрын дэргэдэх допингийн давж заалдах комисс уг өргөдлийг хүлээн авч, маргаан шийдвэрлэх ажиллагааг үүсгээд буй.
Тэгвэл түүний өргөдөлтэй холбоотой допингийн маргааныг хэлэлцэх хуралдаан өнөөдөр буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн 10:00 цагт болохоор товложээ. Уг хуралдаанд “Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага” НҮТББ, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Бөхийн салбар хороо болон Үр дүнгийн удирдлагын баг зэрэг холбогдох талууд оролцох юм.
Хэрэв түүний биед допингийн төрлийн бодисыг зориуд, мэдэгдэхгүйгээр хэрэглүүлсэн нь хууль хяналтын байгууллагаар эцэслэн тогтоогдвол барилдах эрхийг нь хасаж, цолыг нь хураах тухай Үндэсний бөхийн салбар хорооны санал, шийдвэр хүчингүй болж, Н.Өсөхбаяр цагаадах боломжтой.
