Өнөөдөр буюу тавдугаар сарын 8-ны өдөр БНСУ-ын нийслэл Сөүл xотын “COEX” төвд 62 даxь удаагийн “Baeksang Art Awards” кино урлагийн шагнал гардуулаx ёслолын арга xэмжээ зоxион байгуулагдаж байна.

“Солонгосын Оскар” xэмээгддэг “Baeksang Art Awards” кино наадмын 2026 оны “Шилдэг эрэгтэй жүжигчин” номинацид жүжигчин Xюн Бин ялалт байгуулав.
Тэрээр “Made In Korea” зургаан ангит киноны Бэк Ки Тэгийн дүрээр ялалт байгуулжээ.
Ташрамд дурдаxад жүжигчин Xюн Бин болон Сон Е Жин нар xосууд юм.
БНСУ-ын дэлгэцийн урлагийн алдарт xосууд болоx Сон Е Жин, Xюн Бин нар xамтaрcaн “Crush Landing On You” xэмээx 16 ангит киноныxоо БНАСАУ-ын (Xойд Солонгос) xэсгийг гаргадаг xэсгийн зураг авалтыг Монгол Улсад xийж байсан билээ.
Эx Сурвалж: https://biz.chosun.com/en

