Нэгүүн сайтын сэтгүүлч, эрхлэгч Л.Баяржаргал хуурай өлсгөлөн зарлаад 99 цаг болж байна.
Хуурай өлсгөлөнгийн улмаас биеийн байдал нь муудаж Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн Зүрх судасны тасагт хүргэгдэн ирж аппаратанд орсон бие нь хүнд байгаа талаар ар гэрийнхэн нь хэлж, түүнийг хорихгүйгээр хэргийг нь шалгаж өгнө үү гэж дамжуулж өгөхийг сэтгүүлчдээс хүслээ.

