Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Мэдээ

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв

Эрхэм админBy Эрхэм админ05/29/2026Updated:06/07/2026Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.29/ Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, С.Эрдэнэбат нар Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв.

Эрүүл мэндийн салбарт хүн амын насжилт нэмэгдэн, архаг өвчний тархалт өсөж, тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хүртээмж, санхүүжилтийн тогтолцоонд тулгамдсан асуудал үүсэж буй энэ үед мэдээллийн системийн уялдаа сул, удирдлага, зохион байгуулалт, хариуцлагын тогтолцоо хангалтгүй зэрэг бодит асуудал бий болсон тул уг хуулийн төслийг шинэчлэн боловсруулжээ.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тогтолцоог хүн төвтэй, шатлал хоорондын уялдаа холбоо сайтай, тусламж, үйлчлигээний тасралтгүй байдлыг хангасан, чанартай, зохистой, аюулгүй байдлын стандартад нийцсэн хэлбэрээр шинэчлэх суурь өөрчлөлтийг төсөлд тусгасныг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа онцолж байлаа.

Түүнчлэн анхан шатлалын тусламж, үйлчилгээний чиг үүргийг бодлогын түвшинд бэхжүүлж, хоёр, гуравдугаар шатлалын тусламж, үйлчилгээний чиг үүрэг, зохицуулалт, харилцан хамаарлыг хуульчлан тодорхой болгох, эмнэлгийн байгууллагын засаглал, удирдлага, ил тод байдал, хариуцлагын тогтолцоог сайжруулах, үр дүнд суурилсан, гүйцэтгэлд тулгуурласан санхүүжилтийн тогтолцоонд үе шаттай шилжих эрх зүйн орчныг бүрдүүлэх зохицуулалтыг төсөлд тусгасан гэв.

Мөн эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн систем, өвчний цахим түүхийг нэвтрүүлж, өгөгдөлд суурилсан бодлого, шийдвэр гаргалтыг төлөвшүүлэх, төр, хувийн хэвшлийн оролцоог зохистой уялдуулах, эмчлүүлэгчийн эрх, оролцоог баталгаажуулах, эрүүл мэндийн ажилтны мэргэжлийн хараат бус байдал, хариуцлагын тогтолцоог тодорхой болгох зэрэг салбарын институцийн суурь зохицуулалтыг иж бүрнээр тусгасан байна.

Олон улсын сайн туршлагад нийцүүлэн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын үндэсний тогтолцоог бүрдүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээний хөндлөнгийн үнэлгээ, магадлан итгэмжлэл, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг нэвтрүүлэх, санхүүжилтийн ил тод байдлыг хангах, тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг баталгаажуулах, орон нутгийн хүн амд ойр, хүртээмжтэй, тэгш үйлчилгээг бий болгох эрүүл мэндийн даатгалд суурилсан худалдан авагч-үйлчилгээ үзүүлэгчийн харилцааг боловсронгуй болгох зохицуулалтыг төсөлд тусгасан аж.

Иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг баталгаажуулах хүрээнд үйлчлүүлэгч өөрийн эрүүл мэндийн мэдээлэлд цахимаар нэвтрэх, мэдээлэл авах эрхийг хангах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд хэрэглэгчийн өгсөн үнэлгээг гүйцэтгэлийн үнэлгээтэй уялдуулан тооцох зохицуулалтыг тусгасан нь тусламж, үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах, хариуцлага, ил тод байдлыг бэхжүүлэх ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмж сайжирч, нөөцийн үр ашиг нэмэгдэн, иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээ хүн төвтэй, нэгдмэл, тасралтгүй болох, эрүүл мэндийн тогтолцооны засаглал, хариуцлага, ил тод байдал бэхэжнэ. Мөн анхан болон хоёр, гуравдагч шатлалын үүрэг тодорхой болж шатлал хоорондын уялдаа сайжирч, эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн систем, өвчний цахим түүх, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт нэвтрэх юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

гэрээт байгууллага
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.