Монголын үзэгчдийн танил жүжигчин Н.Мөнхсоёлын гэр бүл баярт мөчөө тэмдэглэн өнгөрүүлжээ. Тодруулбал гэр бүлийнхээ хамтаар бага охиныхоо 1 насны төрсөн өдрийг тэмдэглэсэн байна.

Төрсөн өдрийн арга хэмжээ нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд болж, ойр дотнын хүмүүс нь хүрэлцэн ирж бяцхан гүнжид баярын мэнд хүргэжээ.
Бяцхан охинд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


