АНУ-аас эх орондоо ирж суурьшсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг АТГ-аас Эрүүгийн хуулийн 22.1 болон 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татжээ.
Түүнийг өмнө нь дээрх зүйл ангиудар шалгаж байх үед тэрбээр АНУ руу хуралд явна хэмээснээр түүнд холбогдох хэргүүд мөрдөгчийн шүүгээнд гацчихсан байсан. Тэрбээр Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа урвуулан ашигласан, өөртөө эсвэл бусдад давуу байдал бий болгосон гэх, мөн нийтийн албан тушаалтан хахууль авсан гэх үндэслэлээр яллагдагчаар татагдаж байв.
Ямартай ч дээрх хоёр зүйл ангиар шалгагдаж буй экс Ерөнхийлөгчийн гэм буруутайг мөрдөгчид нотлох баримтын хүрээнд прокурор руу шилжүүлж эцсийн шийдвэрийг шүүх хэрхэн гаргах бол гэдэг нийгмийн хүлээлт бий боллоо.
Дээрх хоёр зүйл ангийн хамгийн ноцтой нь Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан хахууль авах гэмт хэрэг нь тогтоогдвол экс Ерөнхийлөгчид илүү хүнд ял шийтгэл ногдуулах ёстой гэж хуульчид байр сууриа илэрхийлж байна.
Тэгэхээр Монголын шүүх Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдоржид хууль хэрхэн үйлчилдэгийг харуулах уу. Аль эсвэл түүнийг ял зэмгүй өнгөрөөх үү гэдгийг харах л үлдлээ.
