Найруулагч Г.Цоггэрэл болон “Хувьсал” продакшны жүжигчин, МУГЖ У.Уранчимэг нарын бахархал болсон ганц охин Ц.Анударь хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ.

Ц.Анударь өмнө нь нэг хүүтэй байсан бол энэ удаад охинтой болж, ийнхүү Г.Цоггэрэл, У.Уранчимэг нар хоёр дахь ач охиноо угтан авсан байна.

Бяцхан гүнжид эрүүл энх, аз жаргал, гэр бүлд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Халуун баяр хүргэе!

