Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    М.Дашбалжид сүй тавьжээ

    07/28/2026

    “ТЭРБУМТАН” Г.ГАНЗАЯАГИЙН БАЯРЫН АГШИН

    07/28/2026

    Жүжигчин Ц.Ганзориг жүжигчин Ж.Мөнхсайханд хандан ноцтой мэдэгдэл хийв

    07/28/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Гэмт хэрэг»Прокурор асан Э.Амарбат, ШШҮХ-ийн дэд захирал асан Ц.Гантулга нарт холбогдох ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ хурал хойшлов
Гэмт хэрэг

Прокурор асан Э.Амарбат, ШШҮХ-ийн дэд захирал асан Ц.Гантулга нарт холбогдох ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ хурал хойшлов

coolНийтэлсэн: cool06/08/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт байрлах тансаг зэрэглэлийн орон сууцны хорооллын найман давхраас залуу эмэгтэй унаж нас барсан хэрэг 2022 онд гарч байв. Талийгаач эмэгтэй нь “Баянхотгор” компанийн гүйцэтгэх захирал Б.Мандахбаяртай дотно харилцаатай байсан гэх бөгөөд Б.Мандахбаярыг хүнийг амиа хорлох нөхцөлд байдалд хүргэх гэмт хэрэгт шалгасан. Энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй Б.Мандахбаяр нь Э.Амарбат, Ц.Гантулга хуулийн байгууллагынхантай нийлж, хэргийг хэрэгсэхгүй болгож байжээ. Түүнчлэн нэр дурдагдсан өмгөөлөгч П.Одонтунгалаг нь тухайн үед амиа алдсан эмэгтэйн өмгөөлөгчөөр ажиллаж байсан ч хохирогчийн талд бус эсрэг талд ажиллаж байсан нь тогтоогдож, ийнхүү хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон аж.

Тиймээс дээрх  Ц.Гантулга, П.Энхтогтох, Б.Мандахбаяр, Э.Амарбат, П.Одонтунгалаг, Б.Батсүх, Ш.Батхолбоо нарыг Эрүүгийн хуулийн

22.1_2  Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

17.3_2_2.2 Залилах

22.5_1  Хахууль өгөх

10.4_1 Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх

22.4_1 Нийтийн албан тушаалтан хахууль авах

22.1_1 Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

21.14_2 Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах  гэж заасны дагуу эрүүгийн хэрэгт буруутган шалгасан.

Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Э.Амарбат, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд захирал асан Ц.Гантулга, өмгөөлөгч П.Одонтунгалаг, “Баян хотгор” ХХК-ийн Б.Мандахбаяр нарт холбогдох авлигын хэргийг шүүх хурал 2026 оны  хоёрдугаар сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж гэм буруутай гэж үзсэн. Тодруулбал,

  • Э.Амарбатыг  эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 04 жилийн хугацаагаар хасаж, 27.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 27.000.000 төгрөгөөр торгох ял
  • харин Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд захирал асан Ц.Гантулга эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 04 жилийн хугацаагаар хасаж, 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял
  • өмгөөлөгч П.Одонтунгалагт Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах гэмт хэрэгт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оноосон байдаг.

Нийт 56 хавтас бүхий уг хэргийн давж заалдах шатны шүүх хурал дөнгөж сая Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд боллоо. Шүүхэд өмгөөлөгч, шүүгдэгч  П.Одонтунгалаг өмгөөлөгчөөсөө татгазсан бөгөөд шинээр өмгөөлөгч авах хүсэлт гаргасан бөгөөд шүүхээс хүсэлтийг хангалаа.

Ингэснээр Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Э.Амарбат, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд захирал асан Ц.Гантулга, өмгөөлөгч П.Одонтунгалаг, “Баян хотгор” ХХК-ийн Б.Мандахбаяр нарт холбогдох хэргийг 2026.06.25-ны өдөр хүртэл хойшлуулав.

Уг хэргийн талаар бид эргэж мэдээлэх болно.

шүүх хурал
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Ч.Ундрам гишүүний аав экс хүргэнээ 6.5 тэрбумыг залилсан хэргээр шүүхдэж байна

07/28/2026

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг дахин ЯЛЛАГДАГЧААР ТАТЛАА

07/28/2026

Дуучин Э.Чулуунчимэг: “Дуугүй явснаараа юу ч хожоогүй, болсон бүхнээ ярих цаг нь болсон”

07/27/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

М.Дашбалжид сүй тавьжээ

07/28/2026

“ТЭРБУМТАН” Г.ГАНЗАЯАГИЙН БАЯРЫН АГШИН

07/28/2026

Жүжигчин Ц.Ганзориг жүжигчин Ж.Мөнхсайханд хандан ноцтой мэдэгдэл хийв

07/28/2026

Ч.Ундрам гишүүний аав экс хүргэнээ 6.5 тэрбумыг залилсан хэргээр шүүхдэж байна

07/28/2026

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг дахин ЯЛЛАГДАГЧААР ТАТЛАА

07/28/2026

Э.Чулуунчимэгийн мэдэгдлийн дараа Б.Болд ам нээлээ

07/28/2026

Дуучин Э.Чулуунчимэг: “Дуугүй явснаараа юу ч хожоогүй, болсон бүхнээ ярих цаг нь болсон”

07/27/2026

Даян аварга Б.Орхонбаярт хаягласан ноцтой мэдэгдэл цахим орчинд нийтлэгджээ

07/27/2026

Crush Bush хамтлагийн Батука эхнэртэйгээ эргэн нийлжээ

07/27/2026

Найруулагч Г.Цоггэрэл, МУГЖ У.Уранчимэг нар ач охиноо өлгийдөн авчээ

07/27/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.