Дуучин А.Хаянхярваа өөрийн хувийн амьдралтай холбоотой ярианд хариу өгчээ.
Тэрбээр “Хувийн амьдралаа дэлгээд зарлаад явдаггүй, тэгэх шаардлага ч байхгүй. Өвдөж ядарсан ч хандив тусламж гуйж үзээгүй. Муу нуухаар сайн илчил гэдэг шиг 5 жилийн өмнө гэр бүл салсан үнэн. Албан ёсны ганц бие хүн чинь хэн нэгнийг араар тавьсанд тооцогдохгүй байлгүй дээ” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.
Сүүлийн үед түүний хувийн амьдралтай холбоотой янз бүрийн мэдээлэл цахим орчинд түгээд байсан бөгөөд ийнхүү өөрөө тайлбар өгснөөр олны анхаарлыг татаж байна.

