Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо
Мэдээ

Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо

Эрхэм админBy Эрхэм админ03/20/2026Updated:06/11/2026Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр /2026.03.20/ Монгол Улсын Филармонийн Их танхимд боллоо. Монгол Улсын Төрийн шагналт, яруу найрагч Ринчений Чойномын мэндэлсний 90 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээг нээж, Улсын Их Хурлын дарга Н.Учрал үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ, Р.Чойном бол XX зууны хоёрдугаар хагасын нэгэн зурвасхан цаг үед шүлэг, зохиолоо бичиж байсан, Монголын утга зохиолын нэгэн өвөрмөц содон төлөөлөгч, тухайн цагийн нийгэм, хүмүүний амьдралын бодит үнэнийг тольдон илэрхийлэгч, иргэний эрх, эрх чөлөөг тунхаглагч, чөлөөт сэтгэлгээний дууч байсныг онцлон тэмдэглэв.

Үргэлжлүүлэн “Эл яруу найрагч аавтай минь адил Хэнтий нутгаар овоглогддог, нутгийнхан болон нийтийн дунд домог мэт дурсагддаг, шүлэг зохиол нь хүүхэд цагийн минь хүсэл мөрөөдлийг хөглөж, эх орон, эх түүхээрээ бахархаж, омгорхох сэтгэлийг бадрааж басхүү өөрчлөгч сэтгэлгээний үрийг тархинд минь суулгасан, сэтгэлд минь хүндтэй байр суурийг эзлэгч яруу найрагч тул энэхүү хүндэтгэлийн арга хэмжээг Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулахыг зөвшөөрсөн” гэлээ. Нөгөөтээгүүр, Улсын Их Хурлын даргын албан тушаалд томилогдоод бодлого болгон дэвшүүлэн ажиллаж буй “Чөлөөлье” санаачилга, “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-ийн зорилго маань яруу найрагчийн үзэл санаатай нийцэж байгааг тодотгож байлаа.

Засаг төрийн чанд хяналт цагдалтад байсан ч шүлэг найргаараа үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж, тэр цагийн хатуу буулгад сөхрөлгүй ирэх цагийн дууч байж чадсанд түүний гавьяа оршиж байгааг Улсын Их Хурлын дарга Н.Учрал онцлоод, шинэ цаг ирж ардчилал эрх чөлөөний үзэл санаа нийтийн хүртээл болсноор төрөөс түүний ялыг цагаатгаж, авьяас билиг, бүтээх туурвилыг нь үнэлж 1991 онд Монгол Улсын Төрийн шагналыг нь нөхөн олгосон нь “худал нь үнэнд гүйцэтгэгддэг, зөв нь бурууг ялдаг”-ийн нотолгоо болсон хэмээв.

“Аз жаргал хүнд амар ирдэггүйг, эрх чөлөө, тусгаар тогтнол их үнээр олддогийг тэр өөрийн амьдралаар харуулсан. Тэр амьдралаас эд баялаг, эрх мэдэл, гавьяа алдар хүсээгүй. Харин үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, чөлөөтэй сэтгэх, бодох, бүтээх, туурвих эрх чөлөөг л хүссэн. Амьдралын бодит байдал засаг төрийн нүцгэн үнэнийг энгийн хэллэгээр яруу тодоор илчлэн бичсэн байдаг” хэмээн Улсын Их Хурлын дарга хэлсэн үгийнхээ төгсгөлд онцолж байлаа.

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сан, Монгол Улсын Филармони хамтран зохион байгуулсан хүндэтгэлийн арга хэмжээнд нэрт яруу найрагчийн гэр бүл, найз нөхөд, түүнтэй нэгэн үед амьдарч, туурвиж бүтээж байсан ахмад үеийн зохиолч, яруу найрагчид болон судлаач эрдэмтэд, урлаг соёлын төлөөлөл нийт 200 гаруй хүн оролцсон юм.

Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээ нь Монгол Улсын Төрийн шагналт, яруу найрагч Ринчений Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тохиолдуулан жилийн турш үргэлжлэх үйл ажиллагааны эхлэл болж байгаа аж хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

гэрээт байгууллага
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.