Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
Мэдээ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо

Эрхэм админBy Эрхэм админ04/08/2026Updated:06/11/2026Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.04.08) Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэнтэй уулзаж, Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ярианыхаа эхэнд Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагуудын бүтэц, чиг үүргийн судалгааг хийж, давхардал хийдлийг арилгах, чиг үүргийг оновчтой болгож, орон тоог цөөлөхөд анхаарч ажиллахаа илэрхийлээд энэ ажилд төрийн аудитын байгууллага онцгой оролцоотой байх ёстой хэмээв.

Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн ажлаа хүлээж авснаас хойш 11 сарын хугацаанд байгууллагын стратеги болон бүтцээ шинэчилж, хоёр нэгж аудитын чиг үүрэг гүйцэтгэдэг байсныг таван нэгж болгож нэмэгдүүлснээр өнөөдрийн байдлаар 80.2 хувь нь аудитын 19.8 хувь нь дэмжин туслах чиг үүрэгтэйгээр төрийн хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа юм байна.

Үндэсний аудитын газар 2025 онд 42 сэдвийн хүрээнд санал, дүгнэлтээ гаргасан бол 2026 онд төлөвлөгөөт есөн сэдвийн зэрэгцээ төлөвлөгөөт бус сэдвүүдээр хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Тухайлбал, Төв банкны чиг үүрэг, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт, Улстөрийн намын санхүүжилт зэрэг асуудлаар аудитын дүгнэлт гаргахаар ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий Аудитор С.Магнайсүрэн танилцуулгадаа аудитын дүгнэлт заавал хэрэгждэг байхад тодорхой эрх зүйн зохицуулалт үгүйлэгдэж байгаа бөгөөд энэ хүрээнд гурван хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах  шаардлагатай талаар дурдав.

Мэдээлэлтэй танилцсаны дараа Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт үг хэлэхдээ, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Төрийн аудитын байгууллагыг Үндсэн хуулийн байгууллага болгох эрх зүйн зохицуулалтыг хийх үед тухайн ажлын хэсэгт ажиллаж, 2020 онд Төрийн аудитын байгууллагын тухай хуулийг санаачлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, батлуулж байсан хүний хувьд төрийн хяналтын чиг үүрэг, татвар төлөгчдийн нэг төгрөг бүрийг үр ашигтай зарцуулж буй эсэхэд онцгой анхаарал хандуулахаа онцолсон.

Мөн Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, дүгнэлт хийсний дараа зохих арга хэмжээг авах нь зөв гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Ингээд төсвийг хэрхэн  хэмнэж, үр ашигтай зарцуулах, тэвчиж болох зардал, орон тооны судалгаа гаргах, төсвийн сахилга батыг сайжруулахтай холбоотой асуудлаар санал, зөвлөмж, шийдэл танилцуулахыг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэнд чиглэл болгов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

гэрээт байгууллага
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.