Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө
Мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө

Эрхэм админBy Эрхэм админ04/20/2026Updated:06/11/2026Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.04.20) Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүдийг хүлээн авч, уулзлаа.

Уулзалтын эхэнд Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн, тус зөвлөлийн чиг үүрэг, бүтэц, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулав. Мөн тус байгууллагын гол чиг үүрэг болох төрийн албан хаагчийн нэгдсэн тоо бүртгэлийн цахим системийг баяжуулалтад томоохон шинэчлэл хийж, энэ хүрээнд  2025 оноос төрийн албан хаагч бүр нэгдсэн мэдээллийн санруу нэвтэрч, цахим хувийн хэрэгтэйгээ танилцаж, холбогдох мэдээллээ үнэн зөв эсэхийг баталгаажуулдаг болсон гэв. 2025 оны улсын нэгдсэн тоо бүртгэлээр 4330 төрийн байгууллагад 213611 төрийн албан хаагч ажиллаж байгаа бөгөөд энэ нь Монгол Улсын ажиллах хүчний 14.5, нийт хүн амын 6.0 хувийг бүрдүүлж  байна гэв. Гэхдээ 2024 онтой харьцуулахад албан хаагчдын тоо 5.9 хувиар буурсан гэж  байлаа.

Төрийн албаны тухай хууль 2019 оноос хэрэгжиж эхэлснээс хойш 28 удаа  нэмэлт, өөрчлөлт орсны дийлэнх хувь нь албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлсний өөрчлөлттэй холбоотой гэдгийг Төрийн албаны зөвлөлийн дарга дурдаад цаашид энэ асуудлыг нэг мөр цэгцлэх, сургалт болон төрийн албан тушаалын сонгон шалгаруулалтын агуулга, хэлбэрийг шинэчлэх, ажлын байран дахь сэтгэл зүйн эрүүл мэнд, аюулгүй байдлын стандартыг хуульчилж, батлан мөрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх шаардлагатайг хөндөж, тулгамдсан асуудлуудынхаа гарц, шийдлийн талаар санал хэлсэн.

Уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Монголчууд төрийн минь сүлд өршөө гэж залбирдаг. Төр төвшин, түмэн олон амгалан байх болтугай гэж ерөөдөг ард түмэн. Гэсэн хэдий ч сүүлийн үед төрд итгэх ард түмний итгэл сулраад байна. Энэ бүхэн төр, түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр ажиллана гэж тангараг өргөн зүтгэдэг албан хаагчдын ёс зүй, хандлага, чадвар, мэдлэг боловсрол, туршлагатай холбоотой. Иймд Улсын Их Хурал, Засгийн газар, Төрийн албаны зөвлөл энэ асуудалд онцгой анхаарч, бодитой дүгнэлт хийж, Монгол Улсын төрийн албанд бодлогын томоохон цогц шинэчлэл хийх цаг болсон гэв.

Нөгөөтээгүүр, төрийн албан хаагчийн ажлын бүтээмж, гүйцэтгэлийн үнэлгээг ил тод болгох шинэчлэлийг эрчимжүүлж, үүнтэй уялдуулан цалин урамшууллыг нь нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх, Төрийн албаны тухай хуульд бодлогын шинэчлэл хийхэд чиглэсэн санал боловсруулах чиглэлийг Төрийн албаны зөвлөлд өгөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

гэрээт байгууллага
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.