Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    М.Дашбалжид сүй тавьжээ

    07/28/2026

    “ТЭРБУМТАН” Г.ГАНЗАЯАГИЙН БАЯРЫН АГШИН

    07/28/2026

    Жүжигчин Ц.Ганзориг жүжигчин Ж.Мөнхсайханд хандан ноцтой мэдэгдэл хийв

    07/28/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
Мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ06/11/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгаа хөгжлийн хүрээлэнгээс Улсын Их Хурлын гишүүний зөвлөхүүдэд парламентын үйл ажиллагаа, гишүүдийн өдөр тутмын ажилд бодит дэмжлэг үзүүлэх, хууль тогтоох процессын талаар суурь мэдлэг олгох, бодлогын дэмжлэг үзүүлэх чадварыг эзэмшүүлэх сургалтыг (2026.06.11) зохион байгуулж байна.

Тус сургалтын нээлтэд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт оролцов. Тэрбээр, Улсын Их Хурлын гишүүний зөвлөхийн ажил нь парламентын өдөр тутмын үйл ажиллагааны салшгүй хэсэг бөгөөд гишүүний ажил хэрэг, бодлогын шийдвэр, иргэдтэй харилцах харилцаа, улмаар парламентын нэр хүндтэй шууд холбоотой хариуцлагатай ажил болохыг онцлов. Улсын Их Хурлын гишүүд төр, иргэнийг холбох төлөөллийн үүргийг хэрэгжүүлдэг бол зөвлөх нь энэхүү харилцааг өдөр тутамд бодитоор хэрэгжүүлж байдаг чухал оролцогч гэдгийг тэмдэглэлээ.

Улсын Их Хурлын 126 гишүүн, тэдгээрийн ажлын алба, зөвлөх туслахууд, Улсын Их Хурлын Тамгын газар хамтдаа Улсын Их Хурал хэмээх бүтцийг бүрдүүлж байгаа гэв. Гишүүдийн үйл ажиллагаа зөвлөхүүдээс, гишүүдийн үйл ажиллагаанаас парламентын үйл ажиллагаа, нэр хүнд шууд хамааралтай тул ажлын алба, зөвлөх туслахуудын мэдлэг, ур чадвар, ёс зүй чухал гэдгийг онцлов.

Иймээс Улсын Их Хурлын Тамгын газар гишүүд болон тэдгээрийн ажлын албанд үзүүлэх үйлчилгээ, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлж, зөвлөн туслаж ажиллах нөхцөл, мэргэжлийн чадавхыг сайжруулахад онцгой анхаарч ажиллаж байгааг хэллээ. Иргэдийн төрдөө итгэх итгэл, парламентын үйл ажиллагаанд өгөх үнэлгээг дээшлүүлэхийн тулд юуны өмнө парламент өөрөө, хууль тогтоох байгууллагад ажиллаж буй бүхий л хүмүүс хариуцлага, сахилга бат, ёс зүйн шаардлагаа өндөржүүлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ.

Энэ хүрээнд парламентын үйл ажиллагааны суурь зохицуулалт болох Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиудад өөрчлөлт оруулах ажлыг эхлүүлж, парламентын сахилга, хариуцлага, ил тод байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн шинэчлэлийг хэрэгжүүлж байгааг танилцуулав.

Түүнчлэн Улсын Их Хурлын даргаар томилогдсоныхоо дараа парламентын үйл ажиллагааг сайжруулах, нэр хүндийг дээшлүүлэх чиглэлээр гишүүдийн зөвлөх, туслахуудаас санал авч, нэг бүрчлэн танилцсан гэдгээ дурдсан юм. Саналд голчлон парламентын үйл ажиллагааг боловсронгуй болгох, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн итгэлийг бэхжүүлэхэд чиглэсэн бодитой, ажил хэрэгч саналууд байсныг дурдаад, тэдгээрээс тодорхой ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж эхлээд байгааг мэдээлэв.

Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд парламентын байгууллагад ажиллаж буй зөвлөх, туслахуудын албан тушаалын зэрэглэл, цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулах арга хэмжээнүүд хэрэгжсэн талаар дурдаж, зөвлөх туслахуудын гаргасан саналын дагуу улс төрийн албанд ажилласан хугацааг төрийн албаны ажилласан жилд тооцох асуудлыг судалж, холбогдох зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр анхаарч ажиллахаа илэрхийллээ. Тухайлбал, зөвлөхүүдээс гаргасан саналын дотор улс төрийн албанд ажилласан хугацааг төрийн албаны ажилласан жилд одоогийн мөрдөж буй 0.5-аар бус 1.0-ээр тооцох асуудал түлхүү хөндөгдсөн болохыг тэмдэглээд, уг асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлтөд тусгасан гэлээ.

Улсын Их Хурлын дарга хэлсэн үгийнхээ төгсгөлд хууль тогтоох үйл ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж, гишүүдээ мэргэжлийн зөвлөгөө, судалгаа, мэдээллээр ханган ажиллахыг уриалав. Түүнчлэн иргэдийн итгэлийг хүлээсэн, хариуцлагатай, ёс зүйтэй, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэх үйл хэрэгт зөвлөхүүдийн оролцоо онцгой чухал болохыг тэмдэглэж, амжилт хүслээ.

Ийнхүү сургалтыг нээж Улсын Их Хурлын дарга үг хэлсний дараа Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Г.Эрдэнэбат “Дизайн сэтгэлгээ ба хууль тогтоох үйл ажиллагаа” сэдвээр хичээл заасан бол Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологийн үйлчилгээний газрын референт С.Баясгалан “Парламентын цахим системүүд, тэдгээрийг үр дүнтэй ашиглах нь” сэдвээр танилцуулга, мэдээлэл хийв.

гэрээт байгууллага
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Ч.Ундрам гишүүний аав экс хүргэнээ 6.5 тэрбумыг залилсан хэргээр шүүхдэж байна

07/28/2026

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг дахин ЯЛЛАГДАГЧААР ТАТЛАА

07/28/2026

Дуучин Э.Чулуунчимэг: “Дуугүй явснаараа юу ч хожоогүй, болсон бүхнээ ярих цаг нь болсон”

07/27/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

М.Дашбалжид сүй тавьжээ

07/28/2026

“ТЭРБУМТАН” Г.ГАНЗАЯАГИЙН БАЯРЫН АГШИН

07/28/2026

Жүжигчин Ц.Ганзориг жүжигчин Ж.Мөнхсайханд хандан ноцтой мэдэгдэл хийв

07/28/2026

Ч.Ундрам гишүүний аав экс хүргэнээ 6.5 тэрбумыг залилсан хэргээр шүүхдэж байна

07/28/2026

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг дахин ЯЛЛАГДАГЧААР ТАТЛАА

07/28/2026

Э.Чулуунчимэгийн мэдэгдлийн дараа Б.Болд ам нээлээ

07/28/2026

Дуучин Э.Чулуунчимэг: “Дуугүй явснаараа юу ч хожоогүй, болсон бүхнээ ярих цаг нь болсон”

07/27/2026

Даян аварга Б.Орхонбаярт хаягласан ноцтой мэдэгдэл цахим орчинд нийтлэгджээ

07/27/2026

Crush Bush хамтлагийн Батука эхнэртэйгээ эргэн нийлжээ

07/27/2026

Найруулагч Г.Цоггэрэл, МУГЖ У.Уранчимэг нар ач охиноо өлгийдөн авчээ

07/27/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.