Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Улсын Их Хурлын Тамгын газрын хамт олон Улсын Их Хурлын дарга, гишүүдийн хамт мод тарилаа
Папарацци

Улсын Их Хурлын Тамгын газрын хамт олон Улсын Их Хурлын дарга, гишүүдийн хамт мод тарилаа

Эрхэм админBy Эрхэм админ05/16/2026Updated:06/11/2026Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Улсын Их Хурлын Тамгын газрын хамт олны төлөөлөл өнөөдөр (2026.05.16) “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.

Үндэсний өдрийн мод тарих ажилд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Г.Хосбаяр, Н.Наранбаатар нар оролцлоо. Мод тарих ажлыг нээж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт байгаль дэлхийн цэвэр цэнгэг агаарын эх ундарга болсон ногоон байгууламжийг тэлж, нийслэлийн иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх төв цэг болсон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээ өргөжүүлэх гэгээн, сайхан үйл хэрэгт нэгдэж буй хүн бүрд талархал дэвшүүлэв.

Тэрбээр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын иргэд өнөөдрийн байдлаар 137 сая мод тариад байгааг дурдан, суулгац суулгах нь мод тарих ажлын ердөө нэг хувь, арчилж ургуулах нь 99 хувь байдаг гээд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд иргэдийн тарьсан модод 98 хувийн ургалттай байгааг талархан дурдав. Мөн тэрбээр ирэх наймдугаар сард тус хүрээлэнд болох Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-д дэлхийн 197 улсын олон зуун зочид цуглаж, бидний тарьсан моддын дунд хуралдан, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, байгаль орчин, эко системийг нөхөн сэргээх чухал асуудлыг хэлэлцэнэ гэдэг бахархал болох үйлс гэдгийг онцлон хэлсэн юм.

Мод тарих ажилд Улсын Их Хурлын Тамгын газрын тэргүүн дэд дарга Ж.Бямбадулам, дэд дарга Г.Эрдэнэбат, Ц.Одхүү, Улсын Их Хурлын даргын улс төрийн бодлогын зөвлөх, ажлын албаны дарга Д.Эрдэнэбат тэргүүтэй 80 гаруй албанхаагч оролцож, нарс, шинэс модны 100 суулгац суулгалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

гэрээт байгууллага
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.