
FIBA 3×3-аас мэргэжлийн тэмцээний амжилтаар оноо олгож эрэмбэлдэг. Австрын Венагийн Дэлхийн гранприд 2-т орсны дараагаар Монголын Улаанбаатар Амазонс баг Дэлхийн бүх багуудыг тэргүүлж 1-т бичигдэж эхэллээ. Анх удаагаа Монголын баг мэргэжлийн багуудын Дэлхийн чансааг тэргүүлж байна.

