Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

    06/15/2026

    Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

    06/15/2026

    Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо
Мэдээ

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

Эрхэм админBy Эрхэм админ06/15/2026Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2026 оны зургаадугаар сарын 15-ны өдрийн  85 дугаар зарлигаар Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Улсын дээд шүүхэд ирж, тус шүүхийн нийт шүүгч, ажилтнуудад уншиж сонордууллаа.

Зарлиг уншиж сонордуулсны дараа Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч асан Д.Ганзориг Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогтод шүүхийн тамгыг гардуулав. Энэ үеэр шүүгч Д.Ганзориг Ерөнхий шүүгчээр томилогдсон Ц.Цогтод баяр хүргэж “Шударга шүүх ардчиллын үнэт зүйлсийн баталгаа болж буй энэ үед шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах, иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг баталгаажуулах үүрэг таны манлайлал дор тууштай үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Өнгөрсөн жилүүдэд шүүхийн эрх зүйн орчныг бэхжүүлэх чиглэлээр томоохон шинэчлэлүүд хийгдсэн нь хөгжлийн дараагийн шатны суурь тавигдсан. Шүүхийн индекс тэр тусмаа бие даасан байдал, шүүхэд итгэх олон нийтийн итгэл нэмэгдсэн. Шүүн таслах ажиллагааны чанар, үр нөлөө, шүүхийн хүртээмж, хүний нөөц, эдийн засгийн баталгаа, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх зорилт цаашид шүүхийн хөгжилд өндөр ач холбогдолтой байх болно. Монгол Улсын шүүхийн ололт, амжилтыг бататгаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд болон бусад байгууллагатай хамтран ажиллаж, шүүх эрх мэдлийг улам бэхжүүлэхийг хүсье” гэв.

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт хамт олондоо хандан хэлсэн үгэндээ итгэл хүлээлгэн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн өндөр хариуцлага бүхий албан тушаалд нэр дэвшүүлсэнд талархал илэрхийлээд “Бидний үйл ажиллагаандаа баримтлах үзэл баримтлал, зарчим Үндсэн хууль, Монгол Улсын шүүхийн тухай хууль болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад хууль, тогтоомжид тодорхой тусгагдсан байдаг.

Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон Монгол Улсын шүүхийн тухай шинэ хуулийн үзэл санаа, шинэчлэлийг “амилуулснаас” гадна шүүх эрх мэдлийн хүрээнд олон шинэ институцийг шинээр зохион байгуулсан. Тухайлбал, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн Сахилгын хороо, Нийт шүүгчийн чуулган зэргийг дурдаж болно. Эдгээр шинэчлэл, өөрчлөлтийг цаашид тууштай үргэлжлүүлж, холбогдох төрийн байгууллагуудтай хуульд заасан чиг үүрэг, журмын хүрээнд хамтран ажиллана. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн нэр хүндтэй, хариуцлагатай албыг шударга, зарчимтай, хаших болно” хэмээн  онцоллоо.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026
Leave A Reply Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.