Анир Поп Оркестрын хэрэгжүүлж буй дөрөв дэх томоохон төсөл болох “Номадика” цувралын эхлэл “Оршихуйн Анир” этно синематик концерт үзэгчдийн хүртээл болж, амжилттай өндөрлөлөө.
Монгол ардын хөг аялгуу, өв соёлыг орчин үеийн хөгжмийн урсгалтай хослуулан шинэ өнгө төрхөөр толилуулсан энэхүү тоглолт нь үндэсний хөгжмийн урлагт шинэ салхи авчирсан онцлох үйл явдал болов.
Тоглолтыг санаачлан хэрэгжүүлсэн Анир Саунд Рекордс ХХК-ийн захирал, Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Алтанхуяг болон төслийн баг хамт олон, уран бүтээлчид, хөгжимчдөд үзэгчид халуун алга ташилтаар талархлаа илэрхийллээ.
Мөн тоглолтын ерөнхий найруулагч Д.Сосорбарам, нот хөрвүүлэгч Ж.Отгончулуун, дууны инженерүүд болон зохион байгуулалтын багийнхан энэхүү бүтээлийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Анир Поп Оркестрын уран бүтээлчид монгол өв соёлыг хөгжимөөр дамжуулан шинэчлэн хүргэж, үзэгчдийн сэтгэлд мартагдашгүй дурсамж үлдээлээ.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Фото сурвалжлагаас.


