Мэргэжлийн сумогийн их аварга Харумафүжи Д.Бямбадорж спортын замналаа өндөрлүүлсний дараа эх орондоо эргэн ирж, боловсрол болон хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийж байна.
Тэрбээр боловсролын байгууллага байгуулан хүүхэд, залуусын боловсролд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ үнээний ферм байгуулж, сүү, тараг, зайрмаг зэрэг сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байгаа юм.


