Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тус бүр 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчиллөө

    06/30/2026

    МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА Н.УЧРАЛЫН ТЭРГҮҮЛСЭН ЗАСГИЙН ГАЗАР ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА

    06/30/2026

    Xувьсалын Урнаагийн ганц хайртай хүргэн Бээжингийн их сургуулиа төгслөө

    06/30/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тус бүр 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчиллөө
Гэмт хэрэг

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тус бүр 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчиллөө

coolBy cool06/30/2026Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан З.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн гурав дахь удаагийн анхан шатны шүүхээс тус бүр хоёр жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасах ял оноосон билээ.

Анхан шатны шүүхээс ял авсан З.Энхболд, Б.Энх-Амгалан  болон тэдний өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд хандсан. Улмаар уг хэргийн шүүх хурал өнөөдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд боллоо. Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт орууллаа. Улмаар З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тус бүр 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчилж, суллав.

Хэргийг эргэн сануулахад нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Энх-Амгаланг Зам тээвэр, хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболдтой гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, түүний хамаарал бүхий этгээдүүдийн ажилладаг “Страто” ХХК болон “Их дэлгэмэл ингүүн” ХХК-ыг Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэрт байрлах Нүүрс угаах баяжуулах үйлдвэр лүү нүүрс тээвэр хийх ашиг сонирхлыг үүднээс Авлигын эсрэг хууль, Төрийн албаны тухай хууль, Авто замын тухай хуулийг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Тавантолгой нүүрсний уурхайгаас Говь-сүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх орон нутгийн чанартай байгалийн шороон хөрсөн замыг улсын чанартай авто замын ангилалд шилжүүлэх, мөн тус шороон хөрсөн замыг “Их дэлгэмэл ингүүн” ХХК-нд түр хугацаагаар эзэмшүүлэх сайдын тушаал тус тус гаргаж, “Страто” ХХК болон “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэг үйлдсэн гэж,

Шүүгдэгч З.Энхболдыг Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байхдаа Зам тээвэр, хөгжлийн сайдаар ажиллаж байсан Б.Энх-Амгалантай гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн ажилладаг “Страто” ХХК болон “Их дэлгэмэл ингүүн” ХХК-ын Говь-сүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэрт байрлах Нүүрс угаах баяжуулах үйлдвэр лүү нүүрс тээвэр хийх ашиг сонирхлыг үүднээс Авлигын эсрэг хууль, төрийн албаны тухай хууль, Авто замын тухай хуулийг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Тавантолгой нүүрсний уурхайгаас Говь-сүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх орон нутгийн чанартай байгалийн шороон хөрсөн замыг улсын чанартай авто замын ангилалд шилжүүлэх мөн тус шороон хөрсөн замыг “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д түр хугацаагаар эзэмшүүлэх сайдын тушаал тус тус гаргуулж, “Страто” ХХК болон “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм.

шүүх хурал
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА Н.УЧРАЛЫН ТЭРГҮҮЛСЭН ЗАСГИЙН ГАЗАР ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА

06/30/2026

Хотын дарга Б.Пүрэвдагва аа, ажлаа хий!

06/29/2026

Төрсөн хүүхдүүдээ хүчирхийлдэг байсан этгээдэд БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЛОО

06/26/2026
Leave A Reply Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тус бүр 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчиллөө

06/30/2026

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА Н.УЧРАЛЫН ТЭРГҮҮЛСЭН ЗАСГИЙН ГАЗАР ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА

06/30/2026

Xувьсалын Урнаагийн ганц хайртай хүргэн Бээжингийн их сургуулиа төгслөө

06/30/2026

Н.Номтойбаяр: Наадмын нээлтийн урилгын суудлыг халж, бүх тасалбарыг худалдаална

06/30/2026

“Тэнгисийн эрэг 24/7”-ийн Нацагтай нэр холбогдож байсан Золушка шинэ хайртай болжээ

06/30/2026

БУЛГАН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МЭНДСАЙХАН СОНГОГДОН АЖИЛЛАХААР БОЛЛОО

06/29/2026

Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын “dad” төрх

06/29/2026

Харумафүжи аварга үнээний ферм байгуулж, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж байна

06/29/2026

Хотын дарга Б.Пүрэвдагва аа, ажлаа хий!

06/29/2026

Модны цагаан хөвөн хүүхдүүдийн тоглоом болж, галын эрсдэл дагуулж байна

06/28/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.