Үндэсний их баяр наадмын өдрөөр Улсын арслан Ц.Бямба-Отгон үндэсний дээл, уламжлалт малгайгаар гоёж, наадамчин олны дунд хүрэлцэн ирсэн нь манай дуранд өртлөө.
Тэрээр наадмын арга хэмжээнд оролцож, олонтой мэндчилэн энгийн, даруухан байдлаар баяр наадмаа тэмдэглэж явсан юм.
Улсын арслан Ц.Бямба-Отгон энэ жилийн улсын баяр наадамд хүч сорих бөхчүүдийн нэгээр зодоглож байгаа билээ.

