Монголын нийтийн дууны урлагийн төлөөлөл болсон дуучин С.Сэрчмаа энэ удаа төрийн одон, медаль гардуулах ёслолын үеэр манай дуранд өртлөө.
Тэрээр өвөрмөц хэв маяг, эрч хүчтэй төрх, залуу харагдах имижээрээ олны анхаарлыг татлаа.
Урлагийн тайзнаа олон жил уран бүтээлээ туурвисан ч С.Сэрчмаа өөрийн өнгө төрх, стиль, эрч хүчээ хадгалсаар байгаа нь фэнүүдийнх нь магтаалыг үргэлж хүртдэг билээ.

