Жүжигчин Ц.Ганзориг өөрийн цахим хуудсаар дамжуулан жүжигчин Ж.Мөнхсайханд хаягласан мэдэгдэл нийтэлжээ.
Тэрээр “Охидыг бүү хазаж, хавир. Энэ бол хүчирхийлэл. Тайзны хажууд бэлгийн шинжтэй үйлдлээ зогсоо. Чиний тийм зан авир эхнэрт чинь ч хэрэггүй” гэх агуулгатай байр сууриа илэрхийлсэн байна.
Мөн сэтгэгдэл хэсэгтээ “Архи уучихаад охидын толгой дээр шээдэг гэж сонссон” хэмээн нэмж бичсэн бөгөөд энэхүү нийтлэлийн дараа “Сэтгэл амрав. Сайтууд битгий над руу залгаад бай” хэмээн дахин нийтэлжээ.
Одоогоор дээрх нь Ц.Ганзоригийн олон нийтэд ил болгосон байр суурь бөгөөд Ж.Мөнхсайхан энэ асуудлаар албан ёсны тайлбар хийгээгүй байна.

