Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»“ХАНШ НЭЭХ” ГЭДЭГ НЬ БУЛШИНД ТАХИЛ ӨРГӨХ буюу ХҮЙТЭН ХООЛ ИДЭХ ХЯТАД ЁС
Фото

“ХАНШ НЭЭХ” ГЭДЭГ НЬ БУЛШИНД ТАХИЛ ӨРГӨХ буюу ХҮЙТЭН ХООЛ ИДЭХ ХЯТАД ЁС

coolНийтэлсэн: cool04/05/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ханш нээх гэдэг нь үнэндээ Монгол заншил биш билээ.

Жил бүрийн хавар Хятадад аргын тооллын 4 сарын 5-6 өдөр Чин Мин (清明节) баяр тэмдэглэнэ.

2008 онд Хятад улс ” Ханш нээх ” өдрийг үндэсний баяр ёслол, амралтын өдөр болгосон байна.

Энэ баярыг эцэг өвгөдөө дурсах, шарил шүүрдэн цэвэрлэх өдөр (扫坟节) хэмээн янз янзаар хэлдэг. Чин Мин баяр нь хятадын эртний хан-ши ёслолоос үүдэлтэй байна. Хятадын нэвтэрхий тольд “Чин мин (тод саруул) баярын эхний хоёр өдөр (аргын 4 дүгээр сарын 4-5) бол ханш нээнэ” гэжээ.

Хятад хэлний “Үгсийн далай” толь бичигт энэ ёслолын тухай дэлгэрэнгүй тайлбарлан “Хятадын Жин улсын үед (697 – 628 он) Жин Вэн гүн (晉文公) үнэнч албат болох Жэ Житүй (介子推) гэдэг шударга түшмэлийнхээ дурсгалыг хүндэтгэн хан ши хэмээх ёслол хийлгэх лүндэн буулгасан түүхтэй” хэмээн бичжээ.

Эртний дайтагч гүрнүүдийн үеийн судар бичигт өгүүлснээр Жин Вэн удирдагч болохоосоо өмнө 20 орчим жил дүрвэн явжээ. Тийнхүү явахад нь Жэ Житүй хамгийн үнэнч албат нь байсан гэдэг. Гуяынхаа махнаас огтлон авч хоол хийж өгөөд эзнээ өлсөж үхэх аюулаас аварч байсан тухай домог мөн энэ Жэ Житүйд хамаарна. Манай тооллын 636 оны орчим Жин Вэн удирдагч болоход Жэ Житүй ээжийнхээ хамт аглаг ойд амьдрахаар оджээ. Жин Вэн шударга түшмэлээ санаад “хүрэлцэн ир” хэмээн олон удаа хэл хүргүүлсэн боловч ирсэнгүй. Тэрээр ойг самнаж ядаад цэргүүддээ түймэр тавихыг тушаасан гэдэг.

Харамсалтай нь Жэ Житүй тэр түймэрт өртөн амь эрстсэн байна. Жин вэн гүн харамсан гашуудаж үнэнч түшмэлийнхээ дурсгалд зориулан хан ши (寒食節) ёслол үйлдэж байх тушаал буулгажээ. Хан ши гэдгийг монголчилбол хүйтэн хоол (寒食节 Ханши-цэ) гэсэн утгатай. Хан ши-гийн өдрүүдэд гал түлж болохгүй дан хүйтэн хоол иддэг журамтай.

Мөн өөд болсон хүмүүсийнхээ булш Шарлийг эргэж цэвэрлэн, тахил өргөдөг аж.

танин мэдэхүй
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.