Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

    06/19/2025

    ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

    06/18/2025

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Спойлер шинжтэй үг өгүүлбэр байгаа тул Endgame үзээгүй хүмүүс бүү уншаарай
Фото

Спойлер шинжтэй үг өгүүлбэр байгаа тул Endgame үзээгүй хүмүүс бүү уншаарай

coolBy cool04/30/2019Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хүсэн хүлээж байсан Avengers: Endgame киногоо үзлээ. Өмнө нь бичиж, таамаглаж байсанчлан Iron man буюу Роберт Дауни Жуниор, Captain America буюу Крис Эванс нар албан ёсоор Marvel-ын уран бүтээлчид болон шүтэн бишрэгчидтэйгээ салах ёс гүйцэтгэв. Хэдийгээр кинон дээрээ Iron Man-тай салах ёс гүйцэтгэхээр Avengers цугларсан мэт харагдавч, тэр дотор Iron Man уран сайхны киноны 1,2 дугаар ангийн ерөнхий найруулагч, Avengers цувралын продюсер Жон Фавреу, мөн Marvel Cinematic Universe буюу Марвелын кино ертөнцийн томоохон супербаатрууд цуглаж, Iron Man/Роберт Дауни Жуниорд хүндэтгэл илэрхийлсэн юм. Iron Man, Captain America нарын дүрийг бүтээх гэрээ нь албан ёсоор дууссан учраас ийнхүү Роберт Дауни Жуниор, Крис Эванс нар халаагаа өгч байна.

Зарим кино мэргэжилтнүүдийн зүгээс Marvel-ын хөгжлийн үе солилцох процесс нүдний өмнө явагдлаа ч гэж тайлбарлаж байна. Тухайлбал Марвел-ын 2nd Generation гэгддэг алдарт Iron Man, Captain America, Thor нар халаагаа өгснөөр, марвелын ертөнцийг үргэлжлүүлэн авч явах супер баатрууд нь Captain Marvel, Spider-man, Black Panther, Doctor Strange, Guardians of The Galaxy-ын одууд байх бизээ. Түүнчлэн хэрэв та Endgame киноны end-credits буюу төгсгөлд гардаг мессежийг үзэх аваас, Iron Man, Captain America, Hulk, Thor, Natasha Romanoff, Hawkeye нарыг харуулж байгаа нь Avengers-ын анхны 6-гийн маань аялал энэ хүрээд өндөрлөж байх магадлалыг агуулна.

Марвелын дараачийн хүлээгдэж буй томоохон кинонууд юу вэ? Мэдээж юун түрүүнд энэ оны 7 сарын 2-нд Spider-Man: Far From Home нээлтээ хийнэ. Түүний араас Spider-Man 3, Doctor Strange 2, Captain Marvel 2, Black Panther 2, Guardians of the Galaxy Vol. 3 зэрэг кинонууд үзэгчдийг хүлээж байна. Мөн Natasha Romanoff нь standalone буюу өөрийн гэсэн тусдаа уран сайхны кинотой болох асуудал ч яригдаж байгаа юм. Natasha Romanoff/Black Widow нь Endgame дээр soul stone-ы төлөө амиа золиослон байж, хэрхэн яаж түүний дүр үргэлжлэх юм бол хэмээн та бүхэн гайхаж байж магадгүй. Тэгвэл Black Widow уран сайхны кино нь prequel буюу үргэлжлэл биш, өмнөх үйл явдлыг нь өгүүлэх кино байх гэнэ.

Эцэст нь хэлэхэд Endgame-ээс хамгийн таалагдсан сцениүд гэвэл, Captain America эцсийн хүчээ шавхан Thanos-той тулалдаж байгаа хэсэг, түүнийг өмгөөлөхөөр Fallen баатрууд маань эргэн ирж байгаа сэтгэл хөдөлгөм хэсэг, мэдээж Тони Старк…

Бэлтгэсэн Д.Жаргалсайхан

кино энтертайнмент
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.