Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Тагнуулын хоёр ажилтныг Б.Хурцтай хамт хорьжээ
Фото

Тагнуулын хоёр ажилтныг Б.Хурцтай хамт хорьжээ

coolНийтэлсэн: cool05/02/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Авлигатай тэмцэх газрын дэд, Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад Элчин сайдаар томилогдохоор болсон хошууч генерал Б.Хурцыг цагдаагийнхан хойшлуулшгүй ажиллагаа явуулж саатуулж, улмаар 15 хоног цагдан хориод буй. УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг бүрэлгэсэн гэх хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн байж болзошгүй үйлдэлд хошууч генералыг холбогдуулан МБА-ны Тусгай субъектийн үйлдсэн болон Онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж байгаа. Түүнтэй хамтарсан байж болзошгүй үндэслэлээр нэг бус хүнийг ажлын хэсгийнхэн хорьсон сурагтай. Эх сурвалжуудын мэдээлснээр тагнуулын ажилтан Мөнхгал, Баяраа гэх хоёр хүнийг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд баривчилсан гэнэ. Гэхдээ цагдаа, прокурорынхон үүнийг ихэд нууцалж байна. Тэднийг үргэлжлүүлэн хорих хангалттай үндэслэл байгаа хэмээн прокурорын байгууллагаас саналаа шүүхэд хүргүүлсэн ч Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл прокурорын саналыг үл ойшоож, улмаар суллах гэж буй тухай мэдээлэл байна.

Олон нийтийн сүлжээнд энэ талаар бичсэнээр бол шүүгч С.Батгэрэл нь “хонгил”-ынхны сүүлчийн хамгаалалт болсон хүн гэжээ. Учир нь тэрээр Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад хүсэлтээрээ чөлөөлөгдсөн Ц.Зоригтой ойр хүн гэнэ. Түүнийг Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байхад, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч болоход нь буюу 2006-2013 оны гуравдугаар сар болтол С.Батгэрэл туслахаар нь ажиллаж байсан гэнэ. Түүний дараа Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ажиллаж байгаад Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр шилжсэн юм байна. Тиймээс “хонгил”-ынхны төлөөлөл болж анхан шатны шүүхэд тэднийгээ хамгаалж үлдсэн хүн гэж фэйсбүүкт нэгэн хүн үзэл бодлоо илэрхийлсэн байв.

Дашрамд өгүүлэхэд, УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг бүрэлгэсэн гэх хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг тун удахгүй суллахаар болж буй ч “хонгил”-ынхны сүүлчийн хамгаалалт болсон, анхан шатны шүүхэд ажиллаж буй цөөнгүй шүүгч саад учруулж болзошгүй гэх мэдээлэл ч бий.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.