Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Төрийн албан хаагчдыг доромжилж ханаагүй юу С.Амарсайхан дарга аа
Фото

Төрийн албан хаагчдыг доромжилж ханаагүй юу С.Амарсайхан дарга аа

coolBy cool07/27/2018Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

НИТХ-ын дарга С.Амарсайханы даншиг наадмыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн бичдэг цахим орчинд “хит” болж байна. Найр наадмыг эсэргүүцэж байгаа нь зөв. Гэхдээ бусдыг үгүйсгэх нь хэр зохилтой үйлдэл юм болдоо гэдгийг бодох нь зүйн хэрэг.

Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй баяр бөгөөд Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ билээ. “Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмыг ирэх сарын 4, 5-ны өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран Хүй долоон худагт дөрөв дөх жилдээ зохион байгуулах гэж байна. Үүнийг НИТХ-ын дарга С.Амарсайхан эсэргүүцэж байгаа ажээ.

Даншиг наадмыг жуулчдыг татах зорилгодоо хүрдэггүй, ирсэн жуулчдыг хазгай доголон сандал дээр суулгасан болж чилээдэг, хөрөнгө мөнгө дэмий үрсэн хэрэггүй арга хэмжээ хэмээн шүүмжлэх гэхээсээ илүү Даншиг наадам нь өв соёлоо сэргээх зорилгоор Нийслэлийн өмнөх үеийн Засаг дарга нараас уламжлагдан ирсэн арга хэмжээ гэдгийг мартах ёсгүй юм.

НИТХ-ын дарга С.Амарсайхан ийнхүү хэлж байгаа нь хотын захиргаанд ажилладаг төрийн албан хаагчдыг илтэд басамжилж доромжилсон өнгө аяс харагдаж байв. Үнэн хэрэгтээ Даншиг наадам дээр төрийн албан хаагчид эхнэр хүүхдээ дагуулаад явах нь битгий хэл ажлаа барахгүй амьсгаа өндөртэй гүйж харагддаг. Харин Э.Бат-Үүлийн үед өөрөө эхнэр хүүхдүүдээ дагуулаад хэсэж явсан нь гэрэл зурагчдын дуранд өртсөн байдаг.

Даншиг наадмын үеэр Соёмбот туг залах ёслол, Мандал өргөх ёслол, Монгол төрийг даасан шүтээн болох Очирваанийн тахилга, Хүрээ цам харайх ёслол, Маань хөгжөөх, бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур, шагайн харваа, лам нарын дунд болдог ном хаялцах мэтгэлцээн, урлаг, шашны тоглолт зэрэг үзүүштэй зүйл олон болдгийг ирсэн жуулчид тэмдэглэн хэлсэн байдаг. Мөн хамгийн сүүлд Даншиг наадам хийсэн 1922 оноос хойш тэрхүү үндэсний хэмжээний баяр ёслолыг хэрхэн үйлддэг байсныг мэдэх хүмүүний нэгэн үе хорвоогийн жамаар солигдож дуусч буй. Тиймээс Долоон хошуу Даншиг наадам хэмээн Хүй мандлын хөндийг бүтэн долоо хоног доргиож, Даншгийн хүчит бөхчүүд, Даншгийн цуутай хурдан хөлгүүд, алдарт харваачид тодрон байсан Монгол түмний их наадмыг амралтын хоёрхон өдөр сэргээн хүн зондоо үзүүлж сонирхуулах нь ч буруу биш.

Үүгээрээ өмнөх үед тэмдэглэж байсан түүх, соёл, шашны томоохон арга хэмжээг одоогийн Нийслэлийн Засаг даргын үед уламжлан зохион байгуулж буй нь харин ч талархууштай.

Үүнээс өмнө С.Амарсайхан дарга “попрохдоо” төрийн албан хаагчийг нэг бус удаа энэ мэтээр гутаан доромжилж байсан. Мөн түмэн олноо төлөөлдөг НИТХ-ын дарга маань “Төрийн албаны дарга” шиг л аашилдаг. Тухайлбал, тэрбээр Нийслэлийн иргэдийн хурлыг Оюуны Ундраа хэмээх өөрийнхөө байгууллагын хүмүүсээр дүүргэсэн. Туул голын эрэгт барилга барихаар хашаалсан гэх мэтээр олон нийтийг ихэд басамжилсан.

Ажил хийж байгаа бол нийслэлчүүдийн эсрэг ажиллахгүй байж, бусдыг доромжлохгүй байхад НИТХ-ын дарга анхаарна биз!!!

сэжигтэй
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Дуучин Анугийн халуухан төрх олны харааг булаав

06/08/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.