Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

    07/18/2026

    Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

    07/18/2026

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Том ах
нийтлэлчид

Том ах

coolНийтэлсэн: cool01/18/2020Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ТОМ АХ

Сүүлийн өдрүүдэд ажил ихтэй ээжийнхээр орох завгүй явна. “Хүүе хүү минь хүрээд ир, ярих зүйл байна” гээд ээж минь залгаастай. Нэг өдөр арай эрт дууссаных ажлаа тараад очив.

Бие гайгүй юу? гэж асуухад зөрүүлээд л “Би яах вэ” чи Болроогийнхоо хөөцөлдөөд буй ажлыг нь нэг шалавлах арга байна уу?

Батаа ойрдоо нэг л биш. Чи яасныг нь мэдээдэх. Баяраа бас авгай хүүхэдтэйгээ тар тур хийсэн. Нөгөө юмаа хүртээд байгаа бололтой. Баярмаа удахгүй төрнө. Гэр орон нь хоол унд байна уу? гээд урсгаж өглөө. Ээлжит гэрийн даалгавар эхэлж буй нь энэ. Ингээд л ээжээсээ даалгавараа аваад шуударлаа даа.

Би айлын том 4-н эрэгтэй 4-н эмэгтэй дүүтэй хүн. Багад нь нэгнийх нь даалгаварыг нь хийлгэнгээ нөгөөхийг нь бантанг идүүлж, суултуурт нь суулгаж, бас нэгийг нь хуурайлж эрэгтэй хүүхэд гэмээн жаран чавганцын ажил хийсээр дунд сургуулиа дүүргэж Оросруу сурахаар мордсон доо. Тэнд сурах, наймаа хоёрыг хослуулан байж олсон хэдэн бор төгрөгөө ээж, аав, дүү нартаа явуулдагсан.

Араасаа лан лангаар ачаа үүрсэн надад харин сайн хань заяажээ. Айлын бага охин олон дүүтэйг минь мэдсээр байж надтай гэрлэсэн. Халамжтай шүү гээд гээд үнсэхэд нь хичнээн их баярладаг гээч. Хань минь миний дүү нарт их сайн. Азтай золигнууд бас нэг том аниатай болчихож байгаа юм даа.

Өнгөрсөн хавар олгойн мэс засал хийлгэхээр түргэнээр эмнэлэгт очвоо. Хагалгааны дараа хажууд хань минь байна. Харц яагаад ч юм дүү нараа хайгаад. Эхнэр “Хөнгөн хагалгаа болохоор ээж дүү нарт хэлээгүй” гэхэд нь уур ёстой дүрсхийв. Утсаа шүүрч аваад ээжрүү залгаад “Би энд үхэж байна мэдэвүү” гэж хэлээд тасалчихав. Хориод минут өнгөрсөний дараа манай арми цувж байнаа. Эхлээд ээж дүү нар, араас нь хүргэн бэрүүд гээд бөөндлөө. Бүгд л яаж байна, юу хэрэгтэйв гээд л. Би яахав өндийгөөд суучихсан нэг өрвийсөн юм: Та нарыг мэдээгүй байхад ингээд мажийчих юм байна л даа. Мажийсан хойно ирэхгүй яасын” гээд зарц барлагаа загнаж байгаа ноён аятай таахалзаад л.

Эмнэлэгт зургаа хоновоо. Эргэлт гэж бялхам, тасаг дэлгүүр болсон. Хажуугийн орны залуу “Та их сайхан буянтай ах юмаа. Ийм сайхан олон дүү нартай. Таньд атаархлаа” гээд эр хүн байж уйллаа. Эвийдээ 4-н дүүтэй ажээ. Харамсалтай нь хол хөндий гэнэ. Жилдээ уулзах нь ховор уулзсан ч элэг нэг улс мөнүү гэхээр хоосон хөндий байдгаа хуучиллаа. Хөөрхий залууг өрөвдлөө. Тэгэхгүй яахын бөгсийг нь арчиж, бантанг нь халбагадаж өсгөсөн юм чинь гээд би цээжээ түнхийлгэж байгаад нээх сайхан таахалзав. Залуу инээмсэглэж харагдана. Эмнэлгээс гарлаа. Оёо ч сайхан эдгэрлээ. Дүү нар ирж нэгэн оройг сайхан өнгөрүүлэв.

Маргааш орой нь утас дугарав. Цагдаагийн газраас бага дүүгийн нэрийг хэлж хамтраад зодоон хийсэн байна гэв. Уур дүрс, улангассан амьтан цагдаагийн газарлуу харайлгав. Байцаагчтай нь ярилцав. “Ах нь юм байна таньд дүүг чинь өгөөд явуулъя. Харин дуудсан цагт бэлэн байлгаарай” гэв. Гарын үсэг зурмар болчихоод нөгөө золигоо хүлээв. Өрвийсөн юм байцаагчийн өрөөнд ороод ирлээ. Байцаагчийн хэлсэн үгэнд ойлгосон дүр эсгэн толгой дохиж харагдана.

Миний алга, ам хоёр тэсээд л хүлээгээд байв. Тэгсэн яасын шурд гээд гараад гүйгээд явчихав. Дүүгийн чинь эд юмс гээд байцаагчийн өгсөн юмнуудыг базаад би араас нь харайлгав. Үүдэн дээрээс л өнөөх сүрхий гарыг алдчихав. Гялс мялс бараа сураггүй. Утсаа гарган утасруу нь залгав. Жижиг торонд дуугарч байна. Авлаа, харлаа. Тэгсэн намайг утсан дээрээ “Асаалттай танк” гээд дугаарыг минь хадгалчихсан байдаг байгаа. Дуудлагыг нь харж хэсэг зогсоод ганцаараа инээчихэв.

Эвий дээ миний дүү. Бусдын дүү нар будант хорвоод нэгэн хэвлийгээс унасанаа мартаж амьдарч байхад миний дүү нар мундаг юмаа. Бүр айгаад зугтчихлаа шүү дээ. Бас ахыгаа асаалттай танк гэж боддог юм байна. Ах нь амьд мэнд хорвоогийн тоосыг хөдөлгөж байвал дүү нарынхаа ард асаалттай танк урьд нь бамбай бололгүй яах вэ. Болох болохгүйд нь аавыгаа орлосон ах байх нь миний үүрэг шүү дээ. Эвийдээ хэдэн дүү нар минь энх тунх, аз жаргалтай байвал ах нь баярланаа хэмээн бодоод алхтал аньсага чийгтэн, хацар нойтон дусалд хайрагдсан нь бахдал бардал омогшлын нулимс байлаа.

За орой болжээ. Ойрын дэлгүүрээс ээждээ дуртай боов сүүг нь аваад очъё доо. Сүүлийн гэрийн даалгавар авсанаас хойш овоо удчихлаа хэмээн бодож тэнгэр өөд харав. Жаргах наран надад “Жарганаа ах минь та жаргана. Аавын тань үнэр зөвхөн таниас үнэртдэг” хэмээгээд шоолонгуй инээмсэглээд уулын цаагуур түрхэн жаргаж буй нь тодоос тод мэлмийд буулаа…

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

“Гүтгэх” гэмт хуульчилбал улстөрчид, албан тушаалтнууд л хамгаалагдана

05/18/2026

NEGUUN.MN сайтын Л.Баяржаргалыг хорьсон нь хэвлэлийн эрх чөлөөнд өгсөн сэрэмжлүүлэг

05/15/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

07/18/2026

Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

07/18/2026

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.