Дуучин К.Номинжин шинэ ажлын байр бий болгоно гэв

Дуучин К.Номинжин ямааны ноолуураас татгалзах уриалга гаргаж байгаагаа илэрхийлсэн. Түүний энэхүү уриалга олон хүнийг бухимдуулаад байгаа.
Тэрбүүхэл, дуучин бүсгүйн фенүүд түүнийг цахим орчинд “Ямаанжин” хэмээн гоочлох болжээ.

Тэгвэл дуучин бүсгүй байгальд ээлтэй бизнес үүсгэж, шинэ ажлын байр бий болгохоо илэрхийллээ.
Тэрээр “Би 12 настайгаасаа байгаль болон ан амьтанаа хамгаалах сэдэвтэй дуу дуулж байсан. Насаараа ийм юм ярьж байгаа намайг мэддэггүй хүмүүс их бухимдаж байна.

Миний хувьд өчигдрөөс эхэлж олон улсын бизнес эрхлэгчидтэй ярьж Монголд хэрхэн байгальд ээлтэй бизнесүүдийг үүсгэж, ажлын байр бий болгох талаар судлаж эхэлсэн.
Ер нь ноос ноолуур эрхлэж байгаа хүмүүс сардаа дундажаар хэдэн төгрөгийн цалинтай байгаа вэ. Мэддэг хүмүүс бичнэ үү” гэжээ.

