Шарк Д.Энхтүвшины мөрөөдөл тээсэн хобби

Монголын хамгийн “эвдрээгүй” залуу тэрбумтан гэгддэг “Шарк” Д.Энхтүвшин сонирхолтой хоббитой ажээ.

Тэрээр зуны дэлгэр цагт өөрөө өөртөө цаг зав гарган хөдөө орон нутгаар явж, хээрээр гэр хэцээр дэр хийн монголын нэн ховордсон ан амьтан, ургамал цэцгийн гэрэл зургийг дурандаа буулгадаг ажээ.
Бага насаа хөдөө малчны гэрт өнгөрүүлсэн учраас ийнхүү хээр хөдөө гарч явах нь түүнд ёстой л амралт болдог гэнэ.

Тэрээр дуранд буулгасан өвөрмөц гэрэл зургуудаараа хэзээ нэгэн цагт үзэсгэлэн гаргах мөрөөдөлтэй гэсэн шүү.

