Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»Төр сулрахад төр болж тоглодог шилийн муу эрс…
нийтлэлчид

Төр сулрахад төр болж тоглодог шилийн муу эрс…

coolBy cool02/04/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Манай Шинжээравдан бол цул мөнгөн гоёлтой, цуцашгүй хурдан хүлэгтэй, цуглаж дарвисан намтартай, цувж чангардаг аргатай. Харин Загдаа бол зандарч ярьдаг, зааварлаж хашгирдаг, хараалыг бол урсгаж, хатгаасыг бол урлаж, торго магнагаар гоёж, толгой хаялан томордог…эрт цагийн шилийн сайн эрс энэ хоёрыг харвал хөдөрсөн дээл, унасан унааг нь дээрэмдэж ядарсан нэгэнд өгчихөөд, дээр нь өөрийнхөө зуун лангийн ташуурыг зуузай холбодог морьтойгоо нэмж барьчихаад нэрээ хэлэлгүй, нэмнээ ч авч үлдэлгүй хөтөл давж, хөл дүүжлэх унааны эрэлд гарна даа. Дээдэст халгаатай, доодост ээлтэй шилийн сайн эрсийг ядарсныг яллаж, чадарсныг бараадаж явдаг ийм хүмүүс залгана ч гэж юу байхав.

Төр сулрахад төр болж тоглох гэсэн чанга гарууд чарлах, чангарах нь зэрэгцээд байдаг хорвоо юм даа. Хоёр настай охиноо орхиод гарсан Халиунаа үртэйгээ уулзах гэж ирчихээд хараалын мууг сонсож, хатуу доромжлолоор зодуулан нулимсаа урсгаад сууж байсан тэр мөч ямар ч тайлбаргүйгээр яасан олныг хэлээд өгчихөв өө.

Загдаа даргын зангуутай торноос нисч, амьдралаа босгоод алаг үрээ авч бие даан амьдрах гэсэн эх хүний хүсэл, хүслийнхээ өмнө сөхөрсөн сэтгэл, яг үнэндээ зорьсондоо хүрэхийн тулд ямар ч гутамшгийг туулаад гарах гэсэн цуцашгүй, буцашгүй дүр төрх…альхан газрын, ямархан хүний үр ингэж явдаг юм бол гэж бодмоор, үнэхээр л аав ээжийн сэтгэлээр хандсан бол “Охиндоо битгий зов, амьдрал ажлаа өндийлгөөд автлаа ингээд хааяа ч гэсэн ирээд уулзаж элгээ дэвтээж бай” гээд уужуухан дуугараад, уудамхан хэлчих л байсан даа…гэтэл ялтан шиг яллаад, хоригдол шиг туугаад, орон дээр нь хүл, орилуулаад хүүхэдтэй нь хая гээд л чухам нэг цухасхан өөрийгөө таниулсан даа, манай Загдаа. Шинжээ нарт зодуулсан настай хүн амиа хорлочихлоо. Яаж ч бодсон идэр есийн хүйтэнд ямар аргатайдаа тийм насны хүн унтах ор, уух цай, толгой хоргодох тоонот, тогтож суух ханиасаа хол ууланд мод хөрөөдөж явах билээ. Ард нь хоол нэхсэн ам, хомсхон амьдрал, үүрсэн ачаа, зүрхэндээ зүүсэн үүрэг байгаа болоод аргаа барж амьдрал залгуулах гэж яваа нь тэр шүү дээ. Үүрэг хүлээсэн эцэг хүн энэ хатуу нийгэмд өөр яах ёстой вэ, яаж амьдрах вэ, яаж хүүхдүүддээ талхтай харих вэ…хэдэн жилийн өмнө биеэ үнэлсэн хэргээр ямар ч билээ холбооныхонд үсээ хусуулсан бүсгүйн бичлэг сошиалаар цацагдаж, удалгүй амиа хорлосон хэрэг гарсан. За энэ мэтийн төр сулрахад өөрийгөө төр, өргөсөн гараа хууль, зандачсан хараалаа зарлиг цааз гээд болчихсон хүмүүсээ цэгцлэхгүй бол үүнээс ч хэцүү юм болоход ойрхон л байна. Цаана чинь Улаанчулуутын хогийн цэг түшиглэсэн бараг л тэнэмэлүүдийн хот улс байгуулагдаж, төр хол, түмэн хатуу нөхцөлд өөрийн хууль дүрмийг батлан өнөөдрийг элээж, маргаашийг угтаж байна. Төртэй юм бол төр ядарсан иргэддээ, ялархсан шилийн муу эрсдээ эзэн болмоор юм. Эсвэл ингээд хаа сайгүй хувь хувийнхаа төрийг байгуулаад, өөр өөрийнхөө хуулиар амьдраад, ядарсныгаа яллаж доромжлоод, чадарсантайгаа патиар татуулж, бичлэг хийлгээд, дээдэстээ дэлдийтэл үйлчлээд, доодсоо дориухан зандраад, би би гэж ханхайгаад, биеэ өмөөрч бэлэрхээд байх юм уу? Нэртэйгээр нь төр сулрахад төр болж тоглоод байгаа энэ шилийн муу эрсдээ газар нутаг олгоод, гар хөлд нь зарагдах хамжлага ард хуваагаад өгчих өө, яршиг зүгээр. Харилцан зорчихдоо виз аваад, цагдаа цэргийн асуудал гарвал дипломот албан бичиг солилцоод байцгааж байя. Тэгээд хар гэртээ хаан Шинжээ харц хамжлагаа банздаж шаахайдаад, бор гэртээ богд Загдаа идэр насны охиныг энд тэндэхийн элдэв хүмүүстэй хамт амьдарсангүй гэж яллаж шийтгээд ялаа уншиг даа?

Нийтлэлч Р.Эмүжин

байр суурь
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Дуучин Анугийн халуухан төрх олны харааг булаав

06/08/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.