Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

    06/16/2025

    Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

    06/16/2025

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Иргэн Э нь Шүүх, шүүгчийн нэр төрд халдан худал мэдээлэл тарааж байна гэв
Фото

Иргэн Э нь Шүүх, шүүгчийн нэр төрд халдан худал мэдээлэл тарааж байна гэв

coolBy cool02/11/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

 

“ТВ-4” телевизийн “Дөрөв дэх засаглал” мэдээллийн хөтөлбөрийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн дугаарт иргэн И.Энхсайхан ярилцлага өгчээ.

Тэрбээр “….Авлигач, хулгайч шүүгч байдгийг би өөрийн биеэр амсаж яваа юм. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хулгайч, авлигач, луйварчин шүүгч байна. Тэд Ц гэгч халдварт өвчин судлалын үндэсний төвд ажилтай, хулгайч, луйварчин авгайгаас авлига авсныхаа төлөө, ерөөсөө хулгайчийн амаар ажил хийгээд байна…” гэж шүүх эрх мэдэл, шүүгчийн хараат бус байдал, ажил хэргийн нэр хүндэд халдсан, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл хийснийг няцааж дараах мэдэгдлийг гаргаж байна.

Иргэн Ц нь тус шүүхэд иргэн И.Энхсайханд холбогдуулан “гэрлэлт цуцлуулах, орон сууцыг хуваарьт хөрөнгө болохыг тогтоолгох” үндсэн нэхэмжлэлийг, И.Энхсайхан “бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, орон сууц худалдан авахад зориулагдсан болон бусад эд хөрөнгийн үнэ 126.500.000 төгрөг” гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хянан шийдвэрлэж 5091 дугаартай шийдвэр гаргасан.

Тухайн үед хариуцагч И.Энхсайхан шүүхийн шийдвэрийг гардан авсан. Тэрбээр шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс эхлэн 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй буюу шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрснөөр анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

Тэрбээр дээрх шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 13, 2018 оны 10 дугаар сарын 18, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхэд гаргасныг шүүх хуульд заасны дагуу шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хүсэлтийг хангахаас татгалзжээ.

Иргэн И.Энхсайхан тухайн шүүх, шүүгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан илт үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй мэдээллийг дахин тараах тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр зохих байгууллагад хандахыг үүгээр мэдэгдье.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

шүүх
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.