Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ФОТО СУРВАЛЖЛАГА: “ОРШИХУЙН АНИР” ЭТНО СИНЕМАТИК КОНЦЕРТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

    06/22/2026

    Аварга О.Хангай Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дэд дарга болжээ

    06/22/2026

    Зүрхний эмч Б.Болдсайхан: Сэтгэлийн гэгээ л хүнийг мөнхөд дагана

    06/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Зөвөлгөө»Сэтгэлдээ шашинтай бай, оюун ухаандаа шашингүй бай
Зөвөлгөө

Сэтгэлдээ шашинтай бай, оюун ухаандаа шашингүй бай

coolBy cool02/23/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хүн төрөлхтөн анх үүсээд ертөнцийн түмэн үзэгдэлтэй танилцаж, түүнийг тайлбарлах гэж оролдох явцдаа эхлээд 1. мухар сүсгийг бий болгож, дараа нь 2.шашныг хөгжүүлж, өдгөө 3.шинжлэх ухаанд хүрээд байгаа билээ. Тэгвэл зарим судлаачид үзэхдээ дээрх гурван үеийг дамжиж ирсэн хүн төрөлхтөн дөрөвдэх үедээ 4.шашныг шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж чаддаг болно хэмээн таамагладаг.

Харин өдгөө бид шашин, шинжлэх ухаан хоёр бие биеэсээ салангид оршиж, магадгүй заримдаа зөрчилддөг эрин үед амьдарч байна. Саяхны Монголын жишээг дурьдвал хэдхэн хоногийн өмнө топ сэдэв болоод амжсан гандангын үрэл юм. Энэ сэдэв дээр хүн бүр л өөр өөрийн гэсэн байр суурьтай байна.

Харин “саак”-ын гаргах өнцөг бол шүтэх нь зөв буруу эсэхийг хэлэлцэх биш, хэзээ шүтэх вэ, хэр хэмжээнд шүтэх вэ? гэдэг талаар юм.

Шашин хэрэгтэй юу?

Айдас байгаа цагт шашин байсаар байна. Харин хүн төрөлхтөн оршин байгаа цагт айдас, эргэлзээ тээнэгэлзэл зэрэгцэн оршсоор байна. Угаас хүн хэмээх амьтан зовлон бэрхшээлийн өмнө хүчин мөхөсдөж, айдас, эргэлзээнд автсан үедээ өөрөөсөө “том” зүйлийн нэг хэсэг болж, өөрөөсөө хүчирхэг хүний ивээлд багтах гэж оролддог. Тэр нь хэн нэг лидер, эсвэл бурхан ч байж болно. Тэгвэл зарим нь бурхныг сонгодог.

Хүн төрөлхтөн байгалийн содон, аюулт янз бүрийн үзэгдлийг тайлбарлах мэдлэггүй байх үедээ бурханы таалал гэж тайлбарлан, шашныг хөгжүүлж иржээ. Харин одоо шинжлэх ухаанчид хорвоогийн түмэн үзэгдлийг учир шалтгааных нь үүднээс тайлж чадсанаар хуучны шашны тайлбарууд үгүйсгэгдээд байгаа.

Гэхдээ бас шинжлэх ухааны хийж чадаагүйг шашин хийж чадсан тохиолдол нүдэн дээр болсныг үгүйсгэх аргагүй. Өчнөөн жил эмнэлэгийн байгууллагаар яваад бүх бие эрхтэн нь эрүүл гарч, онош нь тодрохгүй өвчиндөө шаналж байсан хүн аргаа барахдаа бөө дээр очиж, удалгүй өргөс авсан мэт эдгэснийг гайхамшиг гэлтэй. Бүх зүйл цаанаа нарийн учир шалтгаантай байдаг ажээ.

Тиймээс л энэ өргөн уудам, нууц нь тайлагдашгүй ертөнцийг зөвхөн шашны эсвэл зөвхөн шинжлэх ухааны ганц өнцгөөс тайлбарлах нь хангалтгүй мэт.

МУСГЗ сэтгүүлч Ж.Мягмарсүрэн нэгэнтээ “Хорвоо ертөнц гэдэг учир шалтгааны мянга түмэн сүлжилдээн” хэмээн бичсэн байдаг. Гайхалтай оновчтой дүгнэлт. Тийм ч учраас шинжлэх ухаанаар тайлбарлагдах байгалийн үзэгдлүүд, шашнаар тайлбарлагдах далд ертөнцийн үзэгдлүүд бүгд хоорондоо мянга түмэн сүлжилдээн үүсгэн зэрэгцэн оршиж, дэлхий ертөнцийг бүрдүүлдэг ч юм бил үү. Хэн мэдлээ.

Харин мэдэж байгаа ганц зүйл байна. Хүн сэтгэлийн амьтан. Сэтгэлийн амар амгалан, тайвшралаа сүсэгтэн олон та бүхэн үрлэндээ даатгаад, харин оюун ухаанаа өөрөө удирдаж шинжлэх ухаанч, практикал үйлдлүүдийг хийгээрэй. Өөрөөр хэлбэл, Гандангийн үрэл авсан ч гараа угаана, маскаа зүүнэ, дархлаагаа дэмжинэ гэдгийг бүү март. Сэтгэлдээ шашинтай бай, харин оюун ухаандаа шашингүй бай.

Эцэст нь, эхэнд дурьдсанчлан хүн төрөлхтөн дөрөвдэх үедээ шашныг шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж чаддаг болсон тэр цагт:

Өмнөх үеийг шинжлэх ухааны ямар ч мэдлэггүй, зөвхөн шашинд толгойгоо мэдүүлж байсан шашны эрин үе гэж үзэх бол
Энэ цагийг ихэвчлэн сэхээтнүүд нь шашныг нэг мөр үгүйсгээд, зөвхөн шинжлэх ухаан гэж туйлширч байсан үе хэмээн түүхэнд бичихийг үгүйсгэхгүй.
Гэвч дээрх хоёрын аль аль нь дангаараа хангалтгүй мэт. Учир нь хорвоо ертөнц гэдэг учир шалтгааны мянга түмэн сүлжилдээн.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Нийслэлийн замын хөгжлийн газрын алба хаагчид Малайзад архидан согтуурч “туршлага судалжээ”

01/20/2026

Арванхоёрдугаар сарын зурхай

12/01/2025

Наймдугаар сарын ордуудын зурхай

08/01/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ФОТО СУРВАЛЖЛАГА: “ОРШИХУЙН АНИР” ЭТНО СИНЕМАТИК КОНЦЕРТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

06/22/2026

Аварга О.Хангай Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дэд дарга болжээ

06/22/2026

Зүрхний эмч Б.Болдсайхан: Сэтгэлийн гэгээ л хүнийг мөнхөд дагана

06/22/2026

Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ

06/22/2026

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО БОЛОХ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР МОРДОВ

06/22/2026

Э.Бат-Үүл: Тонуулчдын бослого ба арчаагүй төр!

06/22/2026

МСНЭ-ийн шинэ Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамц сонгогдлоо

06/21/2026

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.