Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Залуучууд коронавирусийн эсрэг нэгдэж онлайн тоглолт хийнэ
Фото

Залуучууд коронавирусийн эсрэг нэгдэж онлайн тоглолт хийнэ

coolBy cool04/16/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Залуучууд коронавирусийн эсрэг нэгдэж онлайн тоглолт хийнэ

Коронавирус буюу COVID-19-ийн халдар дэлхий нийтэд тархаад байгаа энэ үед Монгол Улсын Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль болон их дээд сургуулийн үйл ажиллагааг түр хугацаагаар хаасан. Үүнтэй холбогдуулан цэцэрлэг, суруулийн сурагчдаас гадна оюутан залуус хөл хорионд орж, гэртээ байгаа.

Иргэн бүр хариуцлагатай байх энэ цаг үед Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас, улс даяар “Залуучууд коронавирусийн эсрэг нэгдэж байна” аяныг өрнүүлж, халдварт өвчний үед ажиллах сайн дурын ажилтнуудыг Монгол Улсын өнцөг булан бүрт бэлтгэхээс гадна Залуучуудын хөгжлийн төвд маск хандивлах аяныг зохион байгуулж буй.

Тэгвэл “Залуучууд коронавирусийн эсрэг нэгдэж байна” аянд “Нар сар” студийн дэргэдэх “DRUM STICK” хамтлагийн залуус нэгдэж, ТВ-5 телевизээр амьд хөгжмийн тоглолт зохион байгуулахаар боллоо.

Тоглолт энэ сарын 18-ны 16.00-18:00 цагт ТВ5 телевизийн “Студи-400”-гаас орон даяар цацагдах бөгөөд тоглолтын үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас энэ онцгой цаг үед Монгол Улсын нийт гэр бүл, хүүхэд, залуус руу хандсан ямар үйл ажиллагаа зохион байгуулж буй талаар зарим мэдээллийг өгнө. Мөн энэхүү МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөний үндэсний зохицуулагч С.Намсрайжав, жүжигчин Э.Ууганбаяр нар гамшиг онцгой байдлын үед сайн дурын ажилтан залуусын талаар мэдээлэл өгөх бол Төв аймаг, Сонгинохайрхан дүүргийн Залуучуудын хөгжлийн төвийн ажилтнууд, холбогдох бусад албаныхан ч залуус руу чиглэсэн ямар ажил хийж байгаа талаар мэдээлэл өгнө.

Ташрамд мэдээлэхэд энэхүү тоглолтын санаачлагчаар “Нар сар” студи, хамтран зохион байгуулагчаар Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, дэмжигч байгууллагаар “Даадаа групп” ХХК, мэдээллийн ивээн тэтгэгчээр ТВ-5 телевиз тус тус оролцож байгаа юм.

“Нар сар” студийн дэргэдэх “Drum stick” хамтлагийн “Залуучууд коронавирусийн эсрэг нэгдэж байна” тоглолтын уриалга

  • Коронавирустэй тэмцэхэд залуу хүн, байгууллага бүр нэг санаачилга гаргая!
  • Гадуур сэлгүүцэхгүй, бөөнөөр цуглахгүй, гэртээ байя!
  • Хүүхдүүддээ, дүү нартаа өдөр бүр үлгэр ярьж өгье!
  • Залуучуудын хөгжлийн төвөөс зохион байгуулж буй онлайн сургалтад /гитар, морин хуур, бүжиг, программ/ идэвхтэй хамрагдъя!
  • Залуучуудын хөгжлийн төвд маск хандивлъя!
  • Хөгжилтэй тик ток чэлэнж эхлүүлье!
  • Дэлгүүр, банк бусад үйлчилгээний газраар үйлчлүүлэхдээ аль болох бэлэн мөнгөнөөс татгалзаж, төлбөрийн картаар үйлчлүүлье!
  • Дэлгүүр, банк бусад үйлчилгээний газраар үйлчлүүлэхдээ зай барья!
  • Коронавирустэй холбоотой батлагдаагүй, эх үүсвэр тодорхойгүй мэдээлэл тараахгүй байя!
  • Гараа угааж, маскаа зүүе!
  • Дархлаагаа дэмжин зөв хооллоё!
  • Аж ахуй нэгж, байгууллагууд нийгмийн хариуцлагаа биелүүлж, ажилтан, албан хаагчдынхаа эрүүл мэндэд онцгой анхаарч, ариутгал, халдваргүйжүүлэлтийн
  • дэглэмийг сайтар сахин, хувийн хамгаалах хэрэгслээр хангахад анхаарал хандуулна уу!
  • Ахуйн архидалтыг таслан зогсооё!
  • Хөршийн холбоо, СӨХ-ийн зүгээс тавих хараа хяналтыг сайжруулъя!
ГБХЗХГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Дуучин Анугийн халуухан төрх олны харааг булаав

06/08/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.