Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах саналыг УОК-оос гаргалаа
Мэдээ

Өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах саналыг УОК-оос гаргалаа

Эрхэм админBy Эрхэм админ05/25/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэлээ.

Монгол Улс өнөөдрийн байдлаар дотооддоо Covid-19 халдвар тархаагүй байгаа бөгөөд зөөвөрлөгдөж, лабораториор батлагдсан 141 тохиолдол байна. Тэрээр “Одоо ХӨСҮТ-д 108 хүн эмчилгээнд байна. Халдвартай хүний дундаж нас 24. Энэ оны нэгдүгээр сарын 6-наас хойш 12550 шинжилгээ хийсэн. Тандалтын шинжилгээг 7 хоног бүр хийж байна. Монгол улсын дотоодод халдвар тархаагүй. 2020 оны тавдугаар сарын 13-нд 24 их дээд сургуульд сурдаг 340 оюутан ирснээс 58 оюутан халдвар авсныг тогтоосон. Ихэнх оюутнууд эдгэрч гарч байна. Нийт 33 хүн эдгэрч, тусгаарлах байранд гарсан” гэлээ.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин “Өнөөдөр нийт халдвар авсан 141 тохиолдол бий. Эдгээс 33 хүнийг эдгээсэн. Эдгэрч гарсан хүмүүсийн дөрөв нь гадаадын иргэн. Харин одоо 108 хүн ХӨСҮТ-д эмчилгээнд байна. Цар тахлын үед ажиллаж байгаа бүх төрийн албан хаагчид маш сайн ажиллаж байна. Өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч нар маш сайн ажиллаж байна. Нийт 16 мянган гаруй хүнийг оношилгоонд хамруулж, вирусээр өвдөөгүй гэдэг нь тогтоогдсон гэдгийг хэлье” хэмээн онцолж хэлсэн юм.

Мөн тэрбээр “УОК-ийн 21 удаагийн хурал болсон. 8 удаа эрсдэлийн үнэлгээ хийхэд бүгд өндөр эрсдэлтэй гарсан. Тайвшрах шалтгаан алга. ДЭМБ өнөөдрийн байдлаар 5 сая 400 орчим хүн коронавирусийн халдвар авч, 346 мянга орчим хүн нас барсан байна. 80 орчим улс хэсэгчилсэн байдлаар хөл хорио тогтоосон. ОХУ-д халдвар авсан хүний тоо 10 мянга орчмоор нэмэгдэж байна. “Covid 19”-д газар нутаг, цаг агаарын нөхцөл байдал хамаарахгүй гэдгийг тогтоосон. Гадаад улсаас иргэдээ татах ажлыг үргэлжлүүлнэ. Нэг өрөөнд нэг хүн гэсэн зарчмыг тавьж байгаа. Тиймээс боломждоо тулгуурлан татан авна. БНХАУ, АНУ-ын эрдэмтдийн судалгаагаар халдвар аваад эдгэрсэн залуус дахин өвдөх тохиолдол гарч байна. ЭМЯ халдварын эрсдлийн үнэлгээг найм дахь удаагаа хийлээ. Ингэхэд халдварын маш өндөр эрсдэлтэй гэж гарсан. Иймээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн хөл хориог дахин 6 дугаар сарын 30-ныг хүртэл сунгах асуудлыг хэлэлцэж байна” гэв.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Хүн амын дунд Covid-19-ийн халдвар тархаагүй гурван улс байна. Үүнээс Монгол Улс хүн амын дунд Covid-19 алдаагүй цор ганц тусгаар тогтносон улс боллоо. “Covid-19″ийн шинжилгээг Зооноз өвчин судлал, ХӨСҮТ, Дархан-Уул аймагт хийж байгаа бол цаашид ЭХЭМҮТ, Ховд аймаг зэрэг зургаан газарт хийх боломжтой. Нөхцөл байдал цаг тутамд өөрчлөгдөж байгаа тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг зайлшгүй авах шаардлагатай байна. Халдварын тархалт өндөр байгаатай холбогдуулан эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгслийн нөөцийг нэмэгдүүлэх, Түлэнхийн төвийг яаралтай ашиглалтад оруулах хүсэлтэй байна. Эдгээр зүйлийг бэлдсэн тохиолдол бид хүн амын дунд Covid-19-ийн халдвар тархахад бид эрсдэл багатай даван туулах боломжтой” хэмээн хэллээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

УОК
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.