Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ФОТО СУРВАЛЖЛАГА: “ОРШИХУЙН АНИР” ЭТНО СИНЕМАТИК КОНЦЕРТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

    06/22/2026

    Аварга О.Хангай Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дэд дарга болжээ

    06/22/2026

    Зүрхний эмч Б.Болдсайхан: Сэтгэлийн гэгээ л хүнийг мөнхөд дагана

    06/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Зөвөлгөө»Хүүхдийнхээ шүдийг цоорлоос хэрхэн хамгаалдаг вэ?
Зөвөлгөө

Хүүхдийнхээ шүдийг цоорлоос хэрхэн хамгаалдаг вэ?

Эрхэм админBy Эрхэм админ05/29/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монголчууд бид “Шүд эрүүл бол бие эрүүл” гэж ярьцгаадаг. Бага насны хүүхдийн сүүн шүд хэдий чинээ эрүүл ургана төдий ясан шүд ургахад сайнаар нөлөөлдөг байна.

Манай эцэг эхчүүд хүүхдийн сүүн шүдийг дахин ургах юм чинь гээд нээх их ойшоодоггүй. Энэ нь үнэхээр буруу зүйл юм. Тиймээс хүүхдийн сүүн шүдийг сайтар арчилж хамгаалж байх нь чухал юм.

Хүүхэд 3 нас хүрэхэд сүүн шүд нь шүдэлж доороо 10, дээрээ 10 шүдтэй болсон байдаг.

Яагаад сүүн шүдийг хамгаалах ёстой вэ?

• Хүүхдийн шүд цоорвол маш хүчтэй өвддөг

• Цоорсон сүүн шүдийг авахад араанууд нь урагшаагаа түрж ургах ба ясан шүд ургах зай багасах бөгөөд байнгын шүд \ясан шүд нь\ далий мурий, давхар үзэмж муутай ургадаг байна.

• Өвдөж цоорсон сүүн шүд нь ясан шүдний ургалтанд муугаар нөлөөлөх ба байнгын шүдийг гэтээж өвчилүүлдэг байна.

• Цоорсон сүүн шүд нь маш их бактеритай байдаг тул ясан шүдэнд халдварладаг байна.

• Мөн түүнчлэн шүд өвчилсний улмаас хүүхдийн шүдийг авснаас болж зарим үгийг буруу хэлэх гэх мэт хэл ярианы хөгжилд муугаар нөлөөлдөг

• Шүдний буруу гаж хөгжилөөс үүдэн хүүхдийн эрүү нүүрний хэлбэр төрх нь алдагддаг гэх мэтчилэн сөрөг үр дагаварууд гардаг байна.

Тиймээс хүүхдийн сүүн шүдийг багаас зөв зүйтэй арчлах нь чухал юм.

Сүүн шүдийг цоорлоос хамгаалах

• Хоол хүнсийг амаараа дамжуулан өгөх нь хүүхдийн аманд цоорлын нянг халдваруулдаг байна. Үүнээс үүдэн хүүхдийн шүд цоорох эх үүсвэрийг тавьдаг байна.

• Бага насны хүүхдэд аль болох чихэр болон чихэрлэг зүйлсийг бага өгөх хэрэгтэй. Учир нь хүүхдийн шүд цоорход нөлөөлдөг байна. Хэрвээ хүүхдэд чихэр өгөх бол хоолны дараа өгөх нь тустай байдаг. Чихэр печень зэрэг чихэрлэг болон зөөлөн хоол хүнс хүүхдэд идүүлэх нь хүүхдийн шүлсийг өтгөрүүлж шүдэнд илүү их нян бактери хуримтлагдаж үржих таатай орчинг бүрдүүлдэг байна.

• Ер нь хүүхдэд гадаад дотоодын болсон болоогүй чихэр шоколад өгч байхаар монголынхоо цагаан идээ тараг сүүг өгч байх нь хэрэгтэй ба цагаан идээг чихэргүй идүүлж сургах чухал юм.

• Хүүхдэд аль болох зажлууртай хатуу ааруул, ээзгий идүүлж эрүүний булчнинг нь сайтар хөгжүүлэх хэрэгтэй. Ингэж зажлуур ихтэй хоол хүнс хэрэглэх нь шүлсний ялгаралыг сайжруулж шүдийг сайтар цэвэрлэж чаддаг байна.

Хүүхдийн шүдийг угаах

• Хүүхдийн шүдийг 6 настай хүртэл та өөрөө угааж өгөх хэрэгтэй. 6-8 нас хүртэл түүнийг шүдээ угаахад туслах хэрэгтэй бөгөөд 9 настайгаас нь эхлээд хүүхдийн шүдийг бие угаалгаж сургах хэрэгтэй.

• Хүүхдийн шүдийг ургаж эхэлснээс хойш хүүхдэд зориулсан зөөлөн сойзоор, зориулалтын хүүхдийн оогоор угаах хэрэгтэй

• Хүүхдийн шүдийг хоол идсэний дараагаар өдөрт 2-оос доошгүй удаа угаах хэрэгтэй

• Хүүхдийн шүдийг нэг удаа угаахдаа 2-оос доошгүй минут угаах ба хүүхдийн хэлийг оогүй сойзоор нь хойноос нь урагш сойздох хэрэгтэй

• Хүүхдийн шүдний сойзыг хамгийн багадаа 3-4 сарын дотор сольж байх нь чухал

• Хүүхдийн шүдийг байнга ажиглаж байх ба 3 сард нэг удаа мэргэжилийн эмчид үзүүлж байх хэрэгтэй.

• Унтахын өмнө хүүхдийн шүдийг угаасны дараа түүнд хоол хүнс идүүлэхгүй байх хэрэгтэй.

Хүүхдэд хэрэгтэй зөвөлгөө
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нийслэлийн замын хөгжлийн газрын алба хаагчид Малайзад архидан согтуурч “туршлага судалжээ”

01/20/2026

Арванхоёрдугаар сарын зурхай

12/01/2025

Наймдугаар сарын ордуудын зурхай

08/01/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ФОТО СУРВАЛЖЛАГА: “ОРШИХУЙН АНИР” ЭТНО СИНЕМАТИК КОНЦЕРТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

06/22/2026

Аварга О.Хангай Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дэд дарга болжээ

06/22/2026

Зүрхний эмч Б.Болдсайхан: Сэтгэлийн гэгээ л хүнийг мөнхөд дагана

06/22/2026

Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ

06/22/2026

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО БОЛОХ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР МОРДОВ

06/22/2026

Э.Бат-Үүл: Тонуулчдын бослого ба арчаагүй төр!

06/22/2026

МСНЭ-ийн шинэ Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамц сонгогдлоо

06/21/2026

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.