Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Жаргалант сум “Улсын тэргүүний сум”-ын гэрчилгээ, тугаа гардан авлаа
Мэдээ

Жаргалант сум “Улсын тэргүүний сум”-ын гэрчилгээ, тугаа гардан авлаа

Эрхэм админBy Эрхэм админ05/11/2020Updated:07/07/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Image

                  Өнөөдөр Орхон аймгийн Жаргалант суманд “Улсын тэргүүний сум” шагнал гардуулах ёслолын арга хэмжээ боллоо. Энэхүү арга хэмжээнд Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут нар оролцон баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ. Мөн аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Дэлгэрбаяр, Д.Бүүвэйбаатар, аймгийн ХХААГ-ын дарга Г.Бат-Өлзий болон Жаргалант сумын анхдагчид, иргэд хүрэлцэн ирж оролцлоо.
Шагнал гардуулах арга хэмжээг нээж Жаргалант сумын ИТХ-ын дарга Г.Баттогтох үг хэлсэн бол Жаргалант сумын Засаг дарга Б.Зоригтбаяр баярын мэндчилгээ дэвшүүллээ. Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, “Улсын тэргүүний сум”-ын гэрчилгээ, тугийг Жаргалант сумын ИТХ-ын дарга Г.Баттогтох, Засаг дарга Б.Зоригтбаяр нарт гардуулан өглөө. Монгол улсын Засгийн газраас “Улсын тэргүүний сум”-аар шалгарсан 4 сумыг тус бүр 100 сая төгрөгөөр шагнаж байгаа аж.

              Мөн Улсын аварга малчин, Улсын аварга тариаланч, Улсын аварга тариаланч хамт олонд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Дэлгэрбаяр нар шагналыг нь гардуулан өгч баяр хүргэлээ. 2019 оны Улсын аварга малчинаар Жаргалант сумын Дулаан-Уул багийн малчин О.Хишигсүрэн, Д.Байгальдалай, Улсын аварга тариаланчаар “Алтан тошлой”ХХК-ийн тариаланч Г.Насанбат, Улсын аварга тариаланч хамт олноор “Хан угтаал”ХХК-ын хамт олон тус тус шалгарч, шагналаа гардан авлаа. Аймгийн аварга малчинаар Дулаан-Уул багийн малчин Н.Ганболд, аймгийн аварга тариаланчаар Улаантолгой багийн тариаланч Б.Шижирбаатар, Д.Батхүү нар шалгарч аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал, аймгийн ХХААГ-ын дарга Г.Бат-Өлзий нар шагналыг гардуулан өглөө.
Орхон ИТХ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.